2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Т.Түвшинтулгын төлөөх Ооскаагийн тэмцэл шуугиан дэгдээж байна (Бичлэг)

Т.Түвшинтулгын төлөөх Ооскаагийн тэмцэл шуугиан дэгдээж байна (Бичлэг)

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

 

 

 

ОХУ-ын Буриад улсад болсон чөлөөт бөхийн Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд зодоглосон. Дэлхийн 12 улсын 100 гаруй тамирчид оролцсон 21 дэх удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээний 2 дах өдөр буюу энэ сарын 13-ны өдөр Монгол улсын дасгалжуулагч шүүгчдийн шүүлтийг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлжээ. Якутын тамирчин Двулустан Булатов, Монгол улсын тамирчин Т. Түвшинтулга нарын барилдааны сүүлчийн өмчид ялалтыг шүүгчид Оросын тамирчинд өгснөөр энэ маргаан дэгдсэн юм.

 

 

Т. Түвшинтулгын дасгалжуулагч шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн маргалдаж эхлэсэн байна. Энэ талаар тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев “Энэ бол тэгж их дуулиан шуугиан тарих асуудал байгаагүй. Бүх зүйл дүрмийн дагуу явагдсан. Харамсалтай нь Монголын дасгалжуулагч тэмцээний шинэ дүрмийг мэдэхгүй байлаа. Шүүгчид тамирчдад ижил оноо өгсөн, ялагдаж байгаа тал шоо хаясан бол энэ нөхцөл байдлыг Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооны төлөөлөгчид хянан үзэх ёстой. Бид маргаантай барилдааны видео бичлэгийг үзсэн. Тамирчин шоо хаях үед барилдаан дуусахад ердөө 2-хон секунд үлдсэн байсан. Бид энэ барилдааныг шударга шүүсэн гэж үзэж байгаа. Монголчууд дандаа л ийм маргаан дэгдээж байдаг. Бид Монголчуудын энэ занд бараг дасч дээ. Монголчууд үзэгчдийн өмнө ялсан. Жил болгон л ийм байдал гаргаж байдаг. Үзэгчид ч гэсэн шинэ дүрмийг мэдэхгүй байсан учраас тэмцээний тайлбарлагчдаас шинэ дүрэм тайлбарлахыг би хүссэн” гэсэн байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франкийн торгууль хүлээхээр болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.