2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Монгол Улс эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн баримт бичгийг биелүүлснийг Японы талд мэдэгдлээ


Монгол Улс эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн баримт бичгийг биелүүлснийг Японы талд мэдэгдлээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Монгол Улс эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн баримт бичгийг биелүүлснийг Японы талд мэдэгдлээ

 

 

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт заасны дагуу Монголын тал энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль, тогтоомжийн шаардлагыг биелүүлснээ энэ сарын 11-нд Японы талд ноот бичгээр мэдэгдлээ. Энэхүү ноот бичгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын дарга С.Баярцогт Япон Улсын Засгийн газарт хүргүүлэхээр Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны түр хамаарагч М.Кикүчид гардууллаа. 

 

-“Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан хэлэлцээрт Монголын талаас хүлээсэн процедур дууслаа гэдгээ Японы талд өнөөдөр мэдэгдэж байна. Японы Засгийн газар мөн зарим процедуртай. Үүний дараагаар хэлэлцээр хүчин төгөлдөр болсон ноот бичгийг харилцан солилцоно.

 

Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн түншлэлийн энэ хэлэлцээрийг анх байгуулахад зарим нэг хуульд өөрчлөлт оруулах, хуулийн зүйл, заалт хэрхэн үйлчлэх талаар тайлбар өгөх, худалдааны болон тодорхой журмуудад өөрчлөлт оруулах зэрэг асуудал гарч, хоёр тал тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн. Монголын тал энэ үүргээ амжилттай хийж дуусгаснаа Японы талд мэдэгдэж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.

 

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд  бүс нутгийн болон чөлөөт худалдааны 585 хэлэлцээр байгуулсан талаар тус байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын 160 гишүүн орноос аливаа нэгэн бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдээгүй цорын ганц орон нь манай улс юм. Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг Япон улстай байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох үүдийг нээж байна.

 

Япон улс 14 улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд одоогоор долоон улстай хэлэлцээ хийж буйн нэг нь Монгол Улс юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрт 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурсныг талуудын Парламент соёрхон баталсан.

 

УИХ-аас “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай “Онцгой албан татварын тухай хууль” болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.