2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Улсын төсөв 258.5 тэрбумын алдагдалтай гарчээ

Улсын төсөв 258.5 тэрбумын алдагдалтай гарчээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 Улсын төсөв 258.5 тэрбумын алдагдалтай гарчээ

 


Сангийн яамнаас улсын нэгдсэн төсвийн энэ оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийг гаргажээ. Хоёрдугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 90.2 хувийн, нийт зарлага 63.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ингэснээр төсвийн нийт тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үүнийг төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 480.0 тэрбум төгрөгөөр бага байгаа аж.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 708.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 9.8 хувиар буюу 77.0 тэрбум төгрөгөөр тасарчээ. Нийт орлогын  88.5 хувийг татвар эзэлж буй бол 11.5 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ. Төсвийн орлого дутуу төвлөрөхөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 13.0 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 10.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.