2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

 

 

 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон ХБНГУ-ын Бундеслигийн алдарт Боруссия Дортмунд клүб мөн МИАТ компаний хамтарсан гурван талын уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээ нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхацаж байгаагаараа онцлог юм.

 

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

 

 

Энэхүү гурван талын уулзалтанд Бундеслигийн  Ази болон номхон далайн бүсийг хариуцсан захирал Петер Лейбел, Боруссия Дортмунд клүбийн Ази номхон далайн бүсийг хариуцсан захирал Суреш Летчманан болон Боруссия Дортмунд клүбийн Олон улсын харилцаа, бизнес хөгжлийг хариуцсан захирал Бенедикт Сколз нар хүрэлцэн ирлээ. Мөн МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир , дэд захирал Н.Ганболд нар уг уулзалтанд оролцож цаашид хамтран ажиллах санал сэтгэгдлээ солилцлоо.

 

 

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

 

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

 

 

 

Уулзалтын үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны үйл ажиллагааг танилцуулсанаас гадна, гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж байгаа, цаашид хөгжлийн чиг хандлагаа хэрхэн яаж харж байгаагаа тайлбарласан бөгөөд дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлэгч Германы Хөлбөмбөгийн Холбоо тэр дундаа дэлхийд алдартай Боруссия Дортмунд клүбтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. МХБХ-ны уралдаан тэмцээн бүрийн шууд дамжуулалтыг гүйцэтгэдэг “NTV” телевиз мөн Монголдоо албан ёсоор бундеслигийн тоглолтуудыг шууд дамжуулдагыг та бүхэн мэднэ.  Тэр ч утгаараа Боруссия Дортмунд клүбийн ямар алдартай баг вэ гэдгийг хөлбөмбөг сонирхогчид сайн мэдэх биз.

 

 

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

 

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

 

 

 

Монголын Хөлбөмбөгийн холбоо нас насны шигшээ баг болоод гадаад харилцаандаа түлхүү анхааран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд мөн ХБНГУ-ны Хөлбөмбөгийн Холбоотой харилцаж улмаар МХБХ-ны хүсэлтийн дагуу Герман улсын Хөлбөмбөгийн Холбооноос санал болгосон Европын Хөлбөмбөгийн Холбооны лицензтэй дасгалжуулагч Ханс Майкл Вейсс хүрэлцэн ирсэн билээ. Цаашдаа ч Боруссия Дортмунд клүбтэй хамтран ажиллаж, өөрийн орны тамирчдаа гадны хүчтэй лигт тоглуулах тэр сайхан нөхцөлийг бий болгохын тулд хичээж ажилласаар байх болно. 

 

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.