2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » ТӨРИЙН БАНК УНГАРЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ТӨРИЙН БАНК УНГАРЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

ТӨРИЙН БАНК УНГАРЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

 

 

Монгол улс Унгар улстай  улс төр, эдийн засаг нийгмийн хамгааллын гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.  

 

Молгол улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, байгаль орчин, барилга, архитектур, мэдээлэл технологи зэрэг салбаруудын гол нийлүүлэгч нь Унгар улс байдаг. Дээрх салбарууд нь Монгол улсын эдийн засгийн голлох салбар бөгөөд тэдний бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, банк санхүүгийн эрсдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Төрийн банк, Унгарын үндэсний худалдааны төлөөлөгчийн газрын Монгол улс дахь салбар “Мажаар Трейд Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Уг гэрээнд Төрийн банкны ерөнхийлөгч Б.Баттүвшин, Унгарын худалдааны төлөөлөгчийн газар “Мажаар Трейд Хаус” ХХК-нийн Ерөнхий захирал Шандор Ризак нар гарын үсэг зурж албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Монгол, Унгар улсын хооронд хийгдэх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдэд дэмжлэг үзүүлэх бизнесийн хамтрагчийг холбох, мөн хоёр улсын эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм. 

 

Мөн хоёр байгууллагын цаашдын үйл ажиллагааг өргөжүүлснээр харилцан ашигтай бизнесийг хөгжүүлэх, Төрийн банкнаас харилцагчиддаа үзүүлж буй  үйлчилгээний чанарыг сайжруулах давуу талтай боллоо. 

 

ТӨРИЙН БАНК УНГАРЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

ТӨРИЙН БАНК УНГАРЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

ТӨРИЙН БАНК УНГАРЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.