2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн шалгаж эхэлжээ

Мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн шалгаж эхэлжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 

 

Нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан долоон үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн 52 настай, эмэгтэй Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд "Армон жоли" ХХК-ийн байранд мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ.

 

Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Хаан бургер” үйлчилгээний төвд, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны “Жүр Мандал” автомат тоглоомын газарт, мөн дүүргийн 18 дугаар хороонд “Мичид" төвд хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Эдгээр хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо "Нархан" хотхоны тоглоомын газарт, тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Оргил стар" хотхоны тоглоомын газарт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны “Хан-Хөхий” хоолны газарт мөн хууль бусаар мөрийтэй тоглоом ажиллуулж байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.