2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МИАТ 2,5 тэрбумын ашигтай ажиллажээ

МИАТ 2,5 тэрбумын ашигтай ажиллажээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

 

МИАТ компани өнгөрсөн онд Бээжин, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт, Хонг Конг, Ханбумбат болон бусад захиалгат чиглэлд нийт 1486 удаагийн аялалаар нийт 461,450 зорчигч, 2,624,1 тонн ачаа тээвэрлэсэн нь 2014 оны үзүүлэлттэй харьцуулахад зорчигч тээвэрлэлт 14,7 хувиар, аяллын тоо 13,7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК 238.8 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 241.3 тэрбум төгрөгийн орлого олж, үйл ажиллагаа нь нийт 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хэдийгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт,  валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан хямралын хүнд нөхцөлтэй байсан үед компанийн удирдлагууд эдийн засгийн чадамжаа сайжруулах, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, үйл ажиллагаагаа  эрчимжүүлэх чиглэлээр оновчтой менежмент боловсруулан ажиллаж чадсаны үндсэн дээр ийнхүү ашигтай ажиллажээ. 

 

МИАТ ТӨХК-ийн нийт зардлын 60-65 хувь нь ам.доллароор гардаг бөгөөд 2015 онд ханшийн өсөлтийн зөрүүнээс үүссэн алдагдал 12.5 тэрбум төгрөг байсан хэдий ч 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадсан нь чамлахааргүй амжилт билээ. 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.