2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй тул Шадар сайдад томилох боломжгүй

Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй тул Шадар сайдад томилох боломжгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй тул Шадар сайдад томилох боломжгүй

 

УИХ-ын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэснээр гацаанд ороод байсан чуулган ээлжит бус хуралдаанаа үргэлжлүүлэх боломжтой болох юм.

 

Тэгвэл үүний зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшүүлсэн юм. Үүний дагуу энэ сарын 1-нд ЗГХЭГ-аас Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгөх хүсэлтийг АТГ-т илгээсэн юм. АТГ хариуд нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

 

Өнгөрсөн лхагва гарагт АТГ хуулийн дагуу дээрх урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд ЗГХЭГ-т хариуг нь илгээсэн юм. Тэгвэл АТГ бичигтээ "Улсын Ерөнхий прокурорын газар болон Цагдаагийн газраас авсан лавлагааг үндэслэн нэр дэвшигч Н.Энхбаярын Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийг 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна. Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдож шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлыг зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Монгол Улсын Шадар сайд нь улс төрийн албан тушаал болохын тулд Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ялгүйд тооцох буюу ялгүй болгох хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухай албан тушаалд томилохыг хориглосон байна.

 

Дээр дурдсан хууль зүйн үндсэлэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тогтоогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна" гэжээ

 

Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй" заасан байдаг юм.

 

/АТГ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгод явуулсан бичиг бүрэн эхээрээ/

 

 

Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй тул Шадар сайдад томилох боломжгүй

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.