2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээнэ

“АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

“АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг 2 дугаар сарын 16-нд хуралдаж,  цаг үеийн болон бэлтгэл ажилтай холбогдох хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

 

 

Ирэх 3 дугаар сарын 1-нд тохиох АСЕМ-ын өдрөөр МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээхээр ажлын хэсгээс тогтлоо. Дээд түвшний уулзалтын эргэн тойронд өрнөх үйл явдал, бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд уг төв нээлттэй ажиллах юм.

 

 

Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3-р сарын 1-нд Бангкок хотноо зохиогдсон бөгөөд тэр үеэс энэхүү өдрийг олон нийтэд АСЕМ-ын уулзалтын талаар мэдээлэл өгөх, ач холбогдлыг нь түгээн сурталчлах өдөр болгосон аж.

 

 

Мөн ажлын хэсгийн хурлаар Дээд түвшний уулзалтын үеэр гадаадын сэтгүүлчдэд зориулсан  “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” цогцолборт нээх тухай танилцуулга сонслоо. Уг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, мэдээ мэдээлэл бэлтгэж дамжуулах нөхцөлөөр хангах суваг, өндөр хурдны интернэтийн сүлжээ зэргийг дотоодын компаниудын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхийг ажлын хэсгийн дарга холбогдох хүмүүст үүрэг болгов.

 

 

Түүнчлэн АСЕМ-ын уулзалтыг угтаж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын дунд хандивын үйл ажиллагаа зохиох тухай ярилцаж, саналаа эцсийн байдлаар боловсруулан Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.