2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сайд Д.Ганхуяг уул уурхайн салбарт хүндрэл үүсээд байгааг нуусангүй

Сайд Д.Ганхуяг уул уурхайн салбарт хүндрэл үүсээд байгааг нуусангүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Сайд Д.Ганхуяг уул уурхайн салбарт хүндрэл үүсээд байгааг нуусангүй

 

Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 11 дэх удаагийн “Дисковер Монголиа-2013” чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэллээ. Сайд “Манай орны эдийн засагт уул уурхайн салбар онцгой байр эзэлж байгааг онцлоод ДНБ-ний 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь, экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Тиймээс уул уурхайн салбарын хөгжлөөс Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт хамаарна. Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байгаа” гэлээ. Сайд Д.Ганхуяг энэ удаа уул уурхайн салбарт зарим хүндрэл бэрхшээл үүсээд буйг нуусангүй. Учир нь 2013 онд  экспортод гаргадаг төмрийн хүдэр, зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын үнэ 13-40 хувиар, салбарын хөрөнгө оруулалт өмнөх оноос 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Ийм нөхцөлд Шинэчлэлийн Засгийн газар эрдэс баялгийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмүү өртөг шингээх замаар дээшлүүлэх, тэргүүний техник, технологи, инноваци, менежментийн нэвтрүүлэх, тээвэр ложистик, транзит тээврийн асуудлыг оновчтой хувилбараар шийдсэнээр зардлыг бууруулах зорилт тавьж байгааг сайд тэмдэглэн хэлсэн юм. Мөн эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд төрөөс боловсуулж байгаа “Алт”, “Жонш”, “Зэс”, “Төмөр”, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг чуулгын төлөөлөгчдөөс хүсч хөрөнгө оруулалтын салхи Монгол Улс руу дахин эргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.