2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ”Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатарт баяр хүргье

”Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатарт баяр хүргье

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

”Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатарт баяр хүргье

 

 

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч цолтой яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны санаачилсан яруу найргийн ээлжит 33 дахь удаагийн Болор цом соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.

 

Энэ удаагийн Болор цом наадам 150 орчим шүлэгч,яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс 33 яруу найрагчийг эхний шатанд шалгаруулж оролцуулснаас 2 дугаар шатанд 15 яруу найрагчийг шүүгчид шалгарууллаа.

2- дугаар шатанд Төв аймгийн харъяат яруу найрагч Базарсад овогтой Баттулга, яруу найрагч Баянмөнх овогтой Болорцэрэн, яруу найрагч Харнууд Гансүрэн, яруу найрагч Цэвээночир овогтой Эрдэнэбаатар, яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар, яруу найрагч Л. Ганзул, М.Уянсүх, яруу найрагч О.Цэнд-Аюуш, өвөрмонгол яруу найрагч Энххад нарын яруу найрагчид тунаж үлдлээ.

 

Гуравдугаар шатанд 2-дугаар шатны 15 яруу найрагчаас Л. Ганзул,О.Цэнд-Аюуш,Н.Эрдэнэбаатар,Ц. Эрдэнэбаатар,М.Уянсүх нар тунаснаас яруу найрагч Ц.Эрдэнэбаатар энэ жилийн Болор цомын эзэн болж урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхны хөргийг,болор цомын хамт гардан авснаар энэ тэмцээний ялагч тодорлоо.

 

“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”

 

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт

Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь

Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг

Аль эрт мэдчихсэн болохоор

Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад

Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж

Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.

 

Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов

Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов

Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад Хулчигар болов

Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад

Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх

Хэврэг “үнэн”-ий самбар болов

 

Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн

Худлаа нь олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...

Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд

Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь

Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө

Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг

Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж

Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь

Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий

Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа

Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан

Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас

“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах

Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод

Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг

Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа

Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд

Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН”

Суваг болгон дээр

Суварга суварга уулруугаа маргааш би мордоно

Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.