2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын 15 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна

УИХ-ын 15 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

УИХ-ын 15 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна

 

 

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй.

 

Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40,031 албан тушаалтнаас 2016 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт 25,100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62.7 хувьтай байна. 

Харин Авлигатай Тэмцэх Газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас УИХ-ын гишүүн 15, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 18, Ерөнхий консул 5, Засгийн газрын агентлагийн дарга 14, бусад /хороодын, гишүүд гэх мэт/ 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. 

 

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлэхийг Авлигатай Тэмцэх Газраас анхааруулж байна. 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.