2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » ТӨРИЙН БАНК, ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДДАА БЭЛЭГ БАРИНА

ТӨРИЙН БАНК, ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДДАА БЭЛЭГ БАРИНА

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

ТӨРИЙН БАНК, ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДДАА БЭЛЭГ БАРИНА

 

 

Солонгост байгаа Монголчууддаа нэгэн сайхан мэдээг дуулгая. Гал бичин жилийн сар шинийн баяраар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулж, Төрийн банкнаас Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагтай хамтран 2-р сарын 7, 8-ны өдрүүдэд Сөүл хотноо харилцагчийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

 

Өдөрлөгийн хүрээнд Солонгос дахь Төрийн банкны мэргэжилтнүүд тэр болгон банкны үйлчилгээг авч амждаггүй Солонгост суугаа иргэддээ зориулж, Явуулын банкны үйлчилгээг хүргэх, цахим банкны үйлчилгээнд бүртгэх, мэдээлэл зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулахаас гадна “Хурд” хамтлагтай хамтран үйл ажиллагааны үеэр азтай хадгаламж эзэмшигч тодруулах, супер азтай харилцагч нарт Хурд хамтлагийн алтан пянз бэлэглэх, шилдэг тоглолтуудын зурагтай гарын үсэгтэй плакат, тэмдэг, сувинер гардуулах гэх мэт олон олон гайхалтай бэлгүүдийг задлах юм байна. 

 

Та бүхнийг “Хурд” хамтлагтайгаа Сар шинийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна. 

 

Холбогдох мэдээллийг Солонгос дахь мэргэжилтэн 010-7485-1881, 010-5628-7028, 010-4055-0976 дугаараас аваарай. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.