2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ж.АМАРСАНАА: УИХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

Ж.АМАРСАНАА: УИХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

Ж.АМАРСАНАА: УИХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

 

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Тэгвэл дээрх асуудлаар Үндсэн хуулийн Цэцээс хэвлэлийн хурал хийлээ.

 

Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа " УИХ-ын Тамгын газраас дээд шүүхэд “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэсэн бичиг явуулсан байсан. Албан бичиг хууль зөрчинө гэдэг асуудлыг уншиж судалж, одоо л ойлгож эхэлж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай н.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Үүнтэй холбогдуулан миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг. Байнгын хорооны хуралгүй цагт зарладаг гэх мэтчилэн Дэгийн хуулиар нарийн заасан заалт зөрчигдөж байна" гэжээ.

 

Мөн тэрээр "Хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Гэтэл хэн нэг нь нотлоод Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариултад “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” л гэсэн хариу байна билээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгоод, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран Үндсэн хуулийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн.

 

Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг. Гэтэл Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхамууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй" гэсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.