2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Эрхүүд амиа алдсан монгол залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгов

Эрхүүд амиа алдсан монгол залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгов

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

Эрхүүд амиа алдсан монгол залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгов

Эрхүү хотын Горькийн төв гудамжнаа орших есөн давхар барилгаас өнгөрсөн долдугаар сарын 5-нд 48 настай монгол иргэн Н унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний үхлийг ОХУ- ын мэдээллийн хэрэгслүүд амиа хорлолт байсан хэмээн мэдээлж, амиа алдахаас нь өмнө хэлэлцээр хийж байсан сэтгэлзүйчид түүнийг орос хэлний мэдлэггүй, хэл нэвтрэлцэхэд бэрхшээлтэй байсан хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн талийгаачийн эхнэр З.Түмэндэлгэр Эрхүүгийн Мөрдөн байцаах газарт хоёр ч удаа өргөдөл бичсэн ч хоёуланг нь анхаарч үзээгүй, хавтаст хэргийг нь хаасанд гомдолтой байгаа аж. Эхнэрийнх нь үзэж буйгаар талийгаач бусдад дарамтлуулж, улмаар амиа хорлоход хүрсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа аж.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.