2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Номтойбаяр: Н.Батцэрэг гишүүнийг хууль зөрчин, байнгын хорооноос чөлөөлсөн

Н.Номтойбаяр: Н.Батцэрэг гишүүнийг хууль зөрчин, байнгын хорооноос чөлөөлсөн

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Н.Номтойбаяр: Н.Батцэрэг гишүүнийг хууль зөрчин, байнгын хорооноос чөлөөлсөн

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг гадаадад томилолтоор ажиллаж байхад өөрийнх нь бичгээр гаргасан саналыг авалгүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяаллаас шууд чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг томилох тогтоолыг хууль зөрчин баталсан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн үзлээ.

 

Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Энэ асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлт тавьсан ч УИХ-ын дарга хүлээж авалгүй тогтоолын төслийг шууд баталсан” гэв.

 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.1.1-д зааснаар УИХ-ын гишүүн байнгын хороонд харьяалагдах саналаа бичгээр ирүүлэх ёстой аж. Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц Н.Батцэрэг гишүүн байхгүйгээс бүрдэхгүй байсан.

 

Гэтэл УИХ-ын дарга чуулган хуралдуулж, байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тогтоолын төслийг хууль зөрчин, хүч түрж баталлаа. УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаад томилолттой яваа тул бичгээр саналаа гаргах боломжгүй. Тийм бичиг өгөөгүйг намынх нь гишүүд ярьж байна. Түүнийг эзгүйд байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, өөр байнгын хороонд харьяалуулсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы хуралдааны дэгийн хуулийг ноцтой зөрчиж байна.

 

Дэгийн хуульд зааснаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй аливаа асуудлаас завсарлага авах эрхтэй. Манай намын бүлгээс энэ асуудлаар завсарлага авах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй. УИХ-ын дарга дэгийн хуулийг ноцтой зөрчлөө" гэв.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.