2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Засгийн газар их хэмжээний мөнгө зээлэх гэж байгаад бүтэлгүйтлээ

Засгийн газар их хэмжээний мөнгө зээлэх гэж байгаад бүтэлгүйтлээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

 

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байнгын хороо хуралдаж чадахгүй байна. Үүнтэй зэрэгцээд МАН-ын зарим гишүүд гэнэтхэн Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурав гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байна. Өмнө зурахгүй удаагаад л байсан. Нэг л өглөө гэнэт зурчихав. Үүнийг олон янзаар тайлбарлаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Засгийн газар асар их хэмжээний зээлийг авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ зорилгоор Сангийн сайд Б.Болор гадаадад яваа гэнэ. Түүнээс өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй хүмүүс гаднаас мөнгө зээлэхээр яваад бараг сар болж байгаа аж. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бас мөнгөний эрэлд морджээ. Өөрөөр хэлбэл мөнгө санхүү барьдаг Монголын нөлөө бүхий хүмүүс бүгд гадаадад бадар барихаар явж байна. Тэд хэд хэдэн газраар орж эцэстээ мөнгө зээлэх болтол Засгийн газрын асуудлыг өргөн баричхаж. Гэтэл мөнгө зээлүүлэх гэж байсан улс түүнийгээ өгөхөө эргэн харья гэж ярих болсон байна. Учир нь танай улс тогтворгүй байна. Эргэн төлөх баталгаа муу. Өмнөх бондуудын зарцуулалт замбараагүй. Өгвөл өндөр хүүтэй өгнө гэсэн түмэн шалтгаан тоочиж эхэлжээ. Ингээд Засгийн газрын мөнгө зээлэх гэсэн операци бүтэлгүйтэж эхлэв. Гэхдээ ямар хэмжээний мөнгө зээлэх гэж байсан нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан чуулган дээр Засгийн газар "840 сая ам.долларын эрэлд мордсон" тухай зарлаж байсан юм. Өөр нэгэн эх сурвалж 2 тэрбум ам.долларын зээл яригдасан гэж манайд мэдээлэв. Удахгүй мөнгөний дүн тодорно.

 

Зээлэх гэж байсан мөнгө нь бүтэлгүйтсэн учир АН-ын гишүүд ихээхэн бухимдалтай байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж "Монгол Улсын Засгийн газар бондын асуудлаа шийдэх арилжаа болохоос хэдэн цагийн өмнө Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү "Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна. Тэндээс ирсэн мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байгаа" гэж тайлбарлав. Мөн Зам тээврийн сайд М.Зоригт "Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж, улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж хардаж байгаа" гэж тайлбарлаж байна.

 

Эндээс дүгнэж үзвэл МАН-ынхан дахин их хэмжээний зээл авахуулахгүй байхын тулд гэнэт гарын үсэг зурсан гэж хардахад хүргэж байна. Бид удахгүй Засгийн газар ямар хэмжээний зээл авах гэж байсан, хаанаас, хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугцаатайгаар, МАН-ын бүлгийн зарим гишүүд яагаад гарын үсэг зурах болсон шалтгаан зэргийг эргэн мэдээлэх болно.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.