2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М.Сономпилийг томилохыг дэмжив

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М.Сономпилийг томилохыг дэмжив

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

 

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн М.Сономпилийг олонхийн саналаар дэмжлээ. 

 

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргад эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн М.Сономпилийн нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан юм. М.Сономпил нь ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж ирсэн туршлагатай улстөрч гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. 

 

Танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Н.Энхболд "Тус байнгын хороо нь улс орны үндэсний эрх ашиг, тусгааар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг тул байнгын хорооны шийдвэр зөв оновчтой гарах, хэрэгжилт нь үр дүнтэй байхад улс төрөөс ангид байх явдал чухал нөлөөтэй. Иймээс өмнөх уламжлалын дагуу аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ нэгдсэн ойлголцол, зөвшилцөл, үндэсний нэгдмэл эрх ашгийн үүднээс хандаж байх хэрэгтэй" хэмээн нэр дэвшигчид захив. 

 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь тус байнгын хорооны даргаар богино хугацаанд ажиллахдаа төрийн бодлогын залгамж чанар, ирээдүйн зорилтыг иш үндэс болгон бодлогын чанартай хэд хэдэн чухал баримт бичгийг батлан гарахад санаачилгатай ажилласан гэж үзэж буйгаа хэлснийг байнгын хорооны гишүүд дэмжиж, Ж.Энхбаяр гишүүнд талархал илэрхийллээ. 

 

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь УИХ-ын гишүүн М.Сономпилийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулган олонхийн саналаар дэмжлээ.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.