2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Баатар: Энэ бол том бүлэглэлийн эртнээс төлөвлөж, нарийн зохион байгуулсан хулгайн хэрэг

Б.Баатар: Энэ бол том бүлэглэлийн эртнээс төлөвлөж, нарийн зохион байгуулсан хулгайн хэрэг

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

 

“Hero entertainment” студийн ​ захирал, найруулагч Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн Н.Энхбаярын орсон дугаарын хар бичлэг алдагдсантай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд манайхаас хулгайлагдаж, цахим ертөнцөөр цацагдсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэргий О.Цолмон нарын нэвтрүүлэгт ороогүй хар бичлэг цацагдаж шуугиан тарьсан. Энэ бол нарийн зохион байгуулалттай хулгайн хэрэг. Бид Монголдоо баталгаатайд тооцогдох найдвартай серверт материалаа хадгалдаг. Тэгэхээр тэд маш эртнээс нарийн төлөвлөн хийсэн гэсэн үг. Учир нь энэ надад болон манай хамт олонд атаархсан ганц хоёр хүний хийчих хэрэг биш. Тиймээс үүнийг маш том бүлэглэлийн хийсэн тусгай ажиллагаа гэж бодож байна. Энэхүү алдагдсан дүрс бичлэг, материалыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр тарааж байгаад нийт үзэгчдээсээ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэр бүлээс хүлцэл өчье” гэсэн юм.

 

Хурлын дараа бид “Hero entertainment” студийн ​ захирал, найруулагч Б.Баатартай цөөн хором ярилцсан юм.

 

-Олон нийтийн дунд танайхыг улс төрийн зорилгоор тус бичлэгийг тараасан гэсэн хардлага багагүй байна?

 

-Тэгэх шаардлага байхгүй. Би улс төрч биш, улс төрийн салбар руу орохгүй. Би эндээ л байна. Энэ бол миний ертөнц. Тэгэхээр би өөрийнхөө замыг боомилохгүй. Тэр ч утгаараа бид Цагдаагийн байгууллага, Оюуны өмчийн газарт хандсан. Илрүүлж чадах байх гэдэгт итгэлтэй байна.

 

-Зарим хүмүүс энэ хэргийг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбон тайлбарлаж, хардаж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

 

-Х.Баттулга гишүүн бид хоёр зураач гэсэн нэг мэргэжилтэй. Хар багаасаа найзалж, нөхөрлөж, хамтарч ажиллаж эхэлсэн. Миний итгэлт ах. Иймээс энэ хүнийг улс төрийн зорилготойгоор энэхүү үйлдэлд холбож хий хардах шаардлагагүй. Мөн надад итгэж, миний найруулга дор нэвтрүүлэг хөтөлж, зочинд асуулт тавьсан хоёр хөтлөгч ч энд буруугүй.

 

-Танд сэжиглэж байгаа хүн бий юу?

 

-Тус хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Одоо мөрдөн байцаалт эхэлсэн учраас хэнийг сэжиглэж байгаа, ямар зорилготойгоор энэ бичлэгийг хулгайлж тараасан гэдэг таамгаа ярих боломжгүй.

 

-Зориг агсны хэрэгт холбогдох, баримтат киноны материал хамт алга болсон гэсэн үү?

 

-Бид С.Зориг агсны баримтат кино хийж байгаа. Зураг авалт нь зогсчихсон байсан ч тэр үед серверээс тусад нь хард дээр хуулчихсан байсан материал алга болсон. Хэзээ алга болсныг нь мэдэхгүй байна. Хард дотор нь сонингийн хайчилбар, тэр үед хамт байсан хүмүүсийн ярилцлагууд сканердсан хувилбараар байсан.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.