2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Амиа алдсан байгаль хамгаалагчийн хэргийн талаар УЕПГ-аас мэдэгдэл гаргалаа

Амиа алдсан байгаль хамгаалагчийн хэргийн талаар УЕПГ-аас мэдэгдэл гаргалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Амиа алдсан байгаль хамгаалагчийн хэргийн талаар УЕПГ-аас мэдэгдэл гаргалаа

 

Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгаль хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар доорх мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд: 

 

“Ирвэс хамгаалах сан”-д  ажилтай 28 настай Л нь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох Балчиргант гэх газраас олдсон байна. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.

 

Талийгаач Л-ийг мөн өнгөрсөн оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

 

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх 2 хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харьяаллыг тус тус тогтоож,  хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна.

 

 

 

Эх сурвалж: УЕПГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.