2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » А.Гансүх: Миний хилээр гарах эрхийг хаагаагүй, маргааш томилолтоор АНУ явна

А.Гансүх: Миний хилээр гарах эрхийг хаагаагүй, маргааш томилолтоор АНУ явна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

А.Гансүх: Миний хилээр гарах эрхийг хаагаагүй, маргааш томилолтоор АНУ явна

 

 

УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн талаарх мэдээлэлтэй холбоотойгоор тэрээр өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

 

А.Гансүх  “Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн шалгагдаж байгаа явцын талаар буруу ташаа, андуурсан, хардсан мэдээлэл явж байна. Төмөр замтай холбоотой дамжсан хэргийг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар өмнө нь би өөрийн хүсэлтээр АТГ, цагдаад шалгуулж байсан, 2013 онд. Нэгдүгээрт, энэ бол миний хувьд шалгагдсан хэрэг. 2013 онд би өөрийнхөө хүсэлтээр энэ асуудлыг АТГ-т шалгуулсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг надад ирж байсан. Уг бичигт “Самсунг” компанитай Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнэ тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн байсан. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор нэг иргэнээс гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараасан байдаг. Энэ хүн мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, намайг шалгуулсан. Энэ хэргийг прокурор хянаад 2013 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын тогтоол гарч байсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай гээд. Энэ дээр бол тодорхой бичсэн “Энержи Ресурс рэйл” компани болон Солонгосын “Самсунг Си энд Ти коропраци”-тай байгуулсан төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээнд заасан үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. А.Гансүх албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг завшсан үйлдэл тогтоогдоогүй байна. Иймд иргэн Л.Даваапилээс гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гээд Нийслэлийн Прокуророос Хяналтын прокурор Хуульцаазын зөвлөх Уранчимэг гэдэг хүний гарын үсэгтэй тогтоол гарч шалгагдсан хэрэг байгаа юм. Энэ асуудлаар АТГ-т өөрийн биеэр хоёр удаа очиж байцаалт өгч, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн. Одоо энэ шалгагдаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд УИХ-ын тогтоолууд гарсан байдаг. Төрийн эрх байгууллагуудын тогтоол шийдвэрийг хуулбарлан хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна. миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа найман хувийн Ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд дээр ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Энэ сардаа найман хувийн зээлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал шийдэгдэх байх. Мөн найман хувийн зээлийн хүү буух эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна. гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажилаад ирсэн. Мөн маргааш УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах болно” гэсэн юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn