2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэн өглөө

Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэн өглөө

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэн өглөө

 

 

Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Т.Аюурсайхан өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ. 

 

Тэрбээр "МАН засгаас гарсан улс төрийн нөхцөл байдлын улмаас 9 дүгээр сараас хойш ажлаас чөлөөлөх асуудал яригдаад явсан юм. Сандал суудалтай зууралдах, үзэл бодлоосоо урвах, тамга тэмдгээ авч зугатах явдал хэвийн үзэгдэл болсон ялзарсан энэ тогтолцоонд шингэхийг хүссэнгүй. Нэгэнт ажлаас чөлөөлөгдөх нь тодорхой болсон байсан учраас 2015 ондоо багтаад саналаараа чөлөөлөгдлөө" хэмээн ажлаа өгөх болсон шалтгаанаа тайлбарлажээ.

 

Түүний оронд ШӨХТГ-ын даргаар Д.Мөнхтөрийг томилсон юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn