2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » АН-ынхаан Б.Батзаяа өлсгөлөн зарлахаар болчихлоо

АН-ынхаан Б.Батзаяа өлсгөлөн зарлахаар болчихлоо

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

АН-ынхаан Б.Батзаяа өлсгөлөн зарлахаар болчихлоо

 

 

АН-ынханы матаасаар ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан цагдан хорьсон билээ. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлийг цагдан хорьсон..

 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Б.Батзаяаг улстөрийн зорилгоор баривчилсан. Тэр бол зарчимч хүн, зарчимч хүнээс асуудал гарахгүй байх” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Б.Батзаяа өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж хоёр зүйлийг анхааралдаа авахыг байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс хүсчээ. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс энэ талаар асуухад “Өргөдөл ирсэн нь үнэн.

 

Гэхдээ хувийн шугамаар ирсэн өргөдлийг олон нийтэд ил болгож болохгүй. Дүрэмдээ тэгээд заагаад өгчихсөн учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Харин бидэнд олдсон мэдээллээр Б.Батзаяа өргөдөлдөө өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд зогсохгүй улстөрийн зорилгоор хэлмэгдэж байна хэмээжээ. Түүнчлэн О.Баасанхүүтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа ч уламжилсан байна.

 

Ямартай ч өнгөрсөн оны тавдугаар сарын 6-ны өдөр АН- ын хэсэг нөхөд “Шинэ төмөр зам” төслийг нэр бүхий хэд, хэдэн хуулийн байгууллагад шалгуулахаар зэхэж байсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч байсан удаатай. Тэгэхээр өөрийг нь улстөрийн зорилгоор хэлмэгдүүлэн баривчилсан гэдгээ Б.Батзаяа болон түүний нөхөд алхам тутамдаа олон нийтэд мэдээллсээр байгаа нь үнэхээр зохион байгуулалтайгаар түүнийг баривчилсан уу гэх хардлага ч нийгэмд түгээд байна.

 

Хамгийн гол нь түүнийг дараах хоёр зүйл ангиар шалгаж байгаа юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161.1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа билээ. Юутай ч уг баривчилгаатай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийнхэн хоорондоо түнжин хугарч намаа хэдэн хэсэг хуваачихаад байгаа.

 

Хэдийгээр энэ хэргийг ЭЦГ- ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бүтэн жил орчим хөөцөлдөн байж баримт сэлт цуглуулсны үр дүнд баривчилсан гэдэг ч энэ нь цаад утгаараа УИХ-ын гишүүн Б.Баттулгыг онилсон хэмээн учир мэдэх хүмүүс ярьж хэлээд байгаа. Тухайлбал, Б.Батзаяа өөрийгөө Х.Баттулгын хүн гэдгээ нуудаггүй.

 

Тэрбээр “Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурьдсан байдаг юм. Ямартай ч Б.Батзаяа Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд хувийн шугамаар өргөдлөө гаргачихлаа.

 

Харин үүнийг нь О.Баасанхүү хэрхэн хүлээн авч ямар шийдэлд хүргэх бол гэдэг нь мэдээж олон хүний анхаарлыг татах асуудлын нэг. Хэрвээ эрхэм гишүүн Б.Батзаяатай биечлэн уулзлаа гэхэд тэдний хооронд ямар яриа өрнөх бол гэдэг нь ч сонирхолтой. Юутай ч одоогоор Б.Батзаяаг, буруутгаад байгаа хамгийн том асуудал бол Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон явдал юм.

 

Өөрөөр хэлбэл, "Чингис” бондын мөнгөнөөс санхүүжилт авсан “Самсунг” компани "Ухаахудаг- Гашуунсухайт- ын чиглэлийн 267 км төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн ч дээр дурьдсан "Чингис” бондын мөнгө болох 199.1 сая ам.долларын асуудал байгаа юм. Мөн түүнийг хорих болсон бас нэг шалтгаан нь гэвэл түүний хувийн данс руу нэлээд хэмжээний мөнгө орсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан тогтоогоод байгаа аж.

 

Өөрөөр хэлбэл, Самсунг компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь монголын нэр бүхий хүмүүсийн данс руу орсныг хууль хяналтынхан тогтоогоод зогсохгүй уг мөнгө хоёр дансаар орж ирээд, дотоодын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон тухайг хэвлэлийнхэн нэр устай нь олон нийтэд ил болж байсан. Ямартай ч энэ хэрэг хаашаа хэдий болтол хөврөх бол гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч Б.Батзаяа АН-ын нэр бүхий хүмүүст хандаж өлсгөлөн зарлах болно гэдгээ Өргөдлийн байнгын хороогоор дамжуулан мэдэгдлээ.

 

Р.Саруул

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.