2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

 

 

 

 

Зам тээврийн сайд М.Зоригт Танаа

 

Санал хүргүүлэх тухай

 

Монголын иргэний агаарын тээвэрлэгчдийн нисгэгчдийн холбоо нь (АLPA-MONGOLIA) “МИАТ” ХК-ийн нисгэгчдийн санаачилгаар гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилготой байгуулагдан, 2007 оноос Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нисгэгчдийн холбоонд (IFALPA) гишүүнээр элсэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Тус холбоо нь 2015 оны 8-р сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод IFALPA-ийн Ази, номхон далайн бүсийн орнуудын хурлыг амжилттай зохион байгуулсныг Танд дуулгахад таатай байна. Манай холбоонд Монгол улсад иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа явуулдаг Аэромонголиа, Хүннү зэрэг нисэх компаниудын нисгэгчид нэгдэн мэргэжлийн дагуу салбарынхаа хэмжээнд нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан үр ашигтай үйл ажиллагаа явуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

 

МИАТ ХК нь бүс нутагтаа Корейн Эйр, Аэрофлот, Эйрчайна, Туркиш айрлайн зэрэг дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч компаниудтай бизнесийн үйл ажиллагаагаараа өрсөлдөн ажилладаг тул Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт Иргэний нисэхийн салбарыг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт тооцож, төрийн бодлогоор дэмжихээр тусгагдсаны дагуу  Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлгийн паркийг шинэчлэх үүднээс 2013, 2014 онуудад АНУ-ын Боинг компаниас шинэ Б767-300ER, Б737-800 онгоцуудыг худалдан авч нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Үр ашигтай аюулгүй ажиллагааны орчин үеийн өндөр стандарт шаардлагад нийцсэн энэхүү агаарын хөлгүүд нь манай компанийн нисгэгч, инженерүүдийн үйл ажиллагааны стандартыг өндөр шаардлагад хүргэснээр бид АНУ болон өндөр хөгжилтэй орнуудад нислэгийн үйл ажиллагаа явуулахад МИАТ компанид чухал алхам болж байна.

 

Тус компанийн одоогийн байдлын талаар Монгол Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэн 2015 оны 7-р сарын 7-ны өдөр 21 дугаартай тогтоол гаргаж МИАТ ХК-ийн JU-1021 дугаартай Боинг 767-300ER, цаашид худалдан авах Боинг 737-800МАХ агаарын хөлгүүдийн төлбөрийг ИНЕГ-ын навигацийн улсын төсөвт төвлөрүүлэх хэсгээс төлөх шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийн дагуу Та УИХ-ын гишүүн, тус салбарыг хариуцсан Засгийн газрын гишүүний хувьд, мөн ЗТЯ-ны сайдын ажил авсны эхний 7 хоногт “Шинэ Боинг-767-300ER онгоцны төлбөрийн асуудлыг шийднэ” гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл зохих үр дүнд хүрээгүй байна. Шинэ Боинг 767-300ER агаарын хөлгийн санхүүжилт нь тухайн үед “Хөгжлийн банк”-аас түр зээл (гүүрэн зээл) авч хийгдсэн бөгөөд улмаар МИАТ  компани нь засгийн газрын баталгаатайгаар АНУ-ын “EXIM” банкнаас зээл аван “Хөгжлийн банк”-д буцааж төлсөн. Өнөөдөр МИАТ ХК агаарын хөлгийн төлбөрийн зээлийг “EXIM” банк-д төлсөөр байгаа болно. Өөрөөр хэлбэл уг агаарын хөлгийг Монгол Улс бэлэн мөнгөөр худалдаж аваагүй юм.

 

МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

 

МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

 

 

 

Нисгэгч гэдэг үг нь дадлага туршлага гэдэг үгтэй шууд хоршиж явдгийн хувьд, бидний өдөр тутам дагаж мөрддөг Иргэний нисэхийн багц дүрмээр (ИНБД) тавигддаг шаардлагад аюулгүй ажиллагааг хангах удирдах таван албан тушаалтныг тодорхой зааж өгсөн байдаг. Таны тус салбарт авч хэрэгжүүлж буй залуу боловсон хүчнийг дэмжих бодлогын хүрээнд менежментийн шинэчлэл хийх гэж буй үйл ажиллагааг ойлгож буй хэдий ч агаарын тээврийн салбар нь аюулгүй ажиллагааг хангах онцгой салбар гэдгийг Та мэдэж буй гэдэгт эргэлзэхгүй байна.

 

2012 оноос хойш бүтцийн өөрчлөлт нь тус компанид хоёр удаа хийгдэж, одоо 3 дахь удаагаа хийхээр яригдаж байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц тогтворгүй байдлыг бий болгож болзошгүй байна. Мөн Зам тээврийн сайд нь хэдий улс төрийн албан тушаал ч гэсэн хариуцаж буй салбарын аж ахуйн бус бодлогын хүрээнд үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх субъект гэж үзэж байна.

 

Нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад удирдлагын тогтвортой, мэргэшсэн, тухайн салбарынхаа үйл ажиллагаа, онцлогийг сайн мэддэг байх нь хамгаас чухал тул ашиг сонирхол дагуулсан бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх биш харин компанийн удирдах болон мэргэжлийн боловсон хүчнийг стандарт шаардлага мөрдөн, сайжруулах бодлого барьж ажиллахыг Таниас хүсэж байна.

 

Мөн Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг дагасан тус компанид хамаарал бүхий хөрөнгө оруулалтыг бий болгоход компанийн удирдлагыг дэмжих, хөрөнгө оруулалтыг бий болгох, агаарын хөлгийн санхүүжилтыг шийдвэрлэх, бий болсон эх үүсвэрийг ажил хэрэг болгох зэрэг зайлшгүй нөхцөл байдлыг ухамсарлан бодлогын чанартай үйл ажиллагаа явуулж өгнө үү.

 

Иймд сайд Та хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд МИАТ компанийн зах зээлийг хамгаалах, өрсөлдөх чадварыг тодорхойлох, тогтвортой байдлыг хангах бодлогын арга хэмжээ авч, үйл ажиллагааны түвшинд дэмжлэг үзүүлж, үндэсний агаарын тээвэрлэгчээ дэлхийн шилдэг компаниудын түвшинд хүргэхийг хүсье.

 

Бид нисгэгчдийн хувьд аль нэг талыг баримтлах сонирхолгүй бөгөөд зөвхөн компанийнхаа эрх ашгийн төлөө уг бичгийг хүргүүлж байгааг ойлгоно гэдэгт найдаж байна.

 

 

 

МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСГЭГЧДИЙН ХОЛБОО

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.