2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Пүрэвбаатарын ээлжит дуулиан Хятадад УБТЗ-ыг өгөх үү?

Л.Пүрэвбаатарын ээлжит дуулиан Хятадад УБТЗ-ыг өгөх үү?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Л.Пүрэвбаатарын ээлжит дуулиан Хятадад УБТЗ-ыг өгөх үү?

 

 

Гуталаа хүртэл албаны мөнгөөр авсан гэх дуулианы эзэн УБТЗ-ын захирал Л.Пүрэвбаатар нь Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрддөггүйгээрээ алдартай. 1 тэрбумын хаус авсан, 200 саяын жийп авсан дуулианы араас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн албан бичиг өнөөдөр нийтэд ил боллоо. Уг бичигт УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьж байгаа нь хоёр улсын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж буйг дурджээ.

 

 УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадад шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гараагүй. Гэтэл Л.Пүрэвбаатар Оросын талд төмөр замын зарим хувьцааг Хятадад шилжүүлэхээр яриа хийж байгааг мэдэгдсэн байна. Энэ нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч хөрөнгийг шийдвэрлэх хоёр улсын яриа хэлэлцээг гацаагаад байгаа аж. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар энэ үйлдлийг анхаарч, арга хэмжээ авахыг Засгийн газрын тэргүүнээс хүссэн байна.

 

Л.Пүрэвбаатарын ээлжит дуулиан Хятадад УБТЗ-ыг өгөх үү?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.