2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Оюутолгойн гэрээний талаар Сонордуулга гаргав

Оюутолгойн гэрээний талаар Сонордуулга гаргав

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Оюутолгойн гэрээний талаар Сонордуулга гаргав

 

УИХ-ын гишүүд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний талаар Сонордуулга гаргаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. 

 

УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Оюутолгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн 15 том банк, санхүүгийн байгууллагатай байгуулсныг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ гэрээнээс үүдэх хор уршгийн талаар олон түмэнд хандан Сонордуулга гаргаж буйгаа мэдэгдэв. 

 

Уг сонордуулгад “Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ. Энэ нь Оюутолгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюутолгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна. Хөрөнгө оруулалтын анхны гэрээний өртөг 4.6 тэрбум ам.доллар, үүнээс 1.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтанд оруулахаар төлөвлөснийг Монголчууд бид мартаагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойших хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтаараа бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээнд шийдвэрлээд явах ёстой юм. 

 

Далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одлоо. 

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болох нь жилээс жилд амьдралаас нотлогдож байна. Оюутолгойг хэн ч, хэзээ ч зогсоогоогүй. Тухайлбал, Оюутолгой компани 2014 онд 3.1 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс түүний 9.3 хувь буюу 300.5 тэрбум төгрөг, 2015 оны эхний 11 сарын байдлаар 3.2 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 11 хувь буюу 352 тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад оруулсан байна. Үүний бараг тал хувь нь эргээд зээлийн өрөнд суутгагдаж байгаа гэвэл Монголын тал Оюутолгойгоос нийт борлуулалтынх нь 4-5 хувийг л хүртдэг гэсэн тооцоо гарч байна. Энэ бол баялгийн эзэн манай улсын хувьд дэндүү хохиролтой. Тиймээс өнгөрсөн хугацаанд бид энэ шударга бус байдлыг харилцан үр ашигтай болгохоор үргэжлүүлэн байр сууриа илэрхийлсээр байна" гэжээ. 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.