2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Жолоо нь алдуурсан ам.долларыг хазаарлаж хүчрэхгүй нь

Жолоо нь алдуурсан ам.долларыг хазаарлаж хүчрэхгүй нь

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Ноён ам.долларын  ханш  өдрөөс өдөрт галзууртлаа өссөөр  1650 төгрөгт хүрсэн нь 2009 оны гуравдугаар сард 1700 төгрөгөөс давсан сөрөг дээд амжилтыг тун удахгүй эвдэх нөхцөлийг бүрдүүлчихлээ. 

2009 оны гуравдугаар сарын 15-нд нэг ам.доллар 1700 төгрөгт хүрч банкирууд  байтугай  валютын ченжүү­дийн цө­сийг хөөргөн, нү­дийг бүлтэл­чих шахахад ту­хайн үедээ “Монголбанк валю­тын нөөцөө сэгсрээд дуус­гасан. Эс­рэгээрээ зах зээ­лийн эрэлт, хэрэгцээг ам. доллар боо­милж, ханш нь дийл­дэхгүй өсөж  байна” хэмээн товчхон тайлбарлаж байсан түүхтэй. 

Хачирхалтай нь мон­голын жижигхэн зах зээлд ноён ам.долларын ханш чангарах тусам зохиомол гэмээр хомс­дол нүүрлэж, валютын ченжүүд байтугай банкууд ч эрэлтээ гүйцэх хэмжээний нийлүүлэлт хийх чадваргүй болдог. 

 

Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлогыг чиг­лүүлж, удирдан залах үүрэг­тэй Монголбанк жи­лийн жилд л ам.долларын ханшийг бууруулах, төг­рө­гийн ханшийг чадлынхаа хэ­рээр барьж байх зорил­гоор бодлогын  хүүгээ  өсгөдөг  нь ёстой л “Гал унтраах арга” болсоор ирсэн нь нууц биш.

Сайтар  ажиглавал Мон­гол­банк бод­логын хүүгээ өсгөх ту­сам ам.долларын ханш чан­гардагийг сүүлийн жи­лүүдийн   практикаас харж  болно. 

 

Ард иргэдийнхээ сэт­­гэл санааг тайвшруулж, түр зуурын байдлыг нам­жаах арга хэмжээ авсан Монгол­банкны зүгээс “Тай­ван ам­галан байцгаа. 

Удахгүй  ам.долларын хан­шийг  шалчийтал  нь буул­гаад өгнө, за юу” хэмээн ам тагладаг арга энэ удаа  явц­гүй болж, амьдралын үнэнд гүйцэгдэв  бололтой. Саяхан л “Монгол Улсын валютын нөөц  3.1 тэрбум ам.доллар байгаа нь хангалттай үзүү­лэлт. 

 

Бид эрэлт, ний­лүү­лэлтийг зохистой хэм­­жээнд  байлгах бүрэн бо­­ломж­­той. Инфляцийг най­­ман хувьд тогтвортой барьж, мөн­гөний бодлогыг түвэг­гүй­хэн тодорхойлоод яв­чих­на” хэмээн ам гарч байсан Монгол­банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал  сүүлийн  үед ус балгасан мэт сураг, чи­мээгүй болчихлоо. 

Чингис бонд, дээр нь улсын нөөцийн валютыг зах зээл рүү хамаа замбараагүй хахаж цадтал нь ний­лүү­лээд ч Монголбанкны Ерөн­­­­­хий­лөгч Н.Золжаргал ам.дол­ларын ханшийн  гал­зуур­­сан өсөлтийг зогсоож дийл­­­сэнгүй. 

2013 он гарсаар Монгол­банкны зүгээс хийсэн төгрөгийн нийлүүлэлт урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болно. Шатахууны үнийн огцом өсөлтөөс хамгаалах, барил­гын салбарын эрэлт, ний­лүүлэлтийг урамшуулах зэрэг инфляцийг онилсон хөтөлбөр хэрэгжүүлж, хүү­гийн татаастай зээл маш их олгосон нь төгрөгийн ний­лүүлэлт огцом нэмэг­дэхэд нөлөөлсөн. 

 

Товчхондоо бэ­лэн мөн­гө­ний нийлүүлэлт 2013 оны эхнээс 12.6 ху­виар өсөж 836 тэрбум төг­рөгт хүр­чээ. Ерөнхийлөгч Н.Золжаргалын баримталсан чигийн дагуу Монголбанк   ам.долларын ханшийг тогт­воржуулахын тулд өнгөрсөн хугацаанд 47 удаагийн ин­тервенц хийж 830 сая ам. долларыг эргэлтэд оруул­сан ч ханш нь өдрөөс өдөрт чангарсаар л байна. Тун удахгүй ноён ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж сөрөг дээд амжилт тогтоохыг үгүйс­гэх аргагүй боллоо. Үүний учир шалтгаан нь валютын дотогшлох урс­гал багассанаас гадна, Монгол­банк оны эхнээс  855 сая ам. долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгөний нийлүүлэлт 28 хувиар өссөн нь ам.долларын өнөөд­рийн хяналтгүй шахам өсөл­төд нөлөөлөх гол хүчин зүйл болсон нь тодорхой. 

 

Мон­голын жижигхэн эдийн за­сагт хүчтэй нөлөө үзүүлдэг гадаад хүчин зүйлийг до­тоодын үйлд­вэрлэл, санхүү, бизнесийн хандлагатай нягт уялдуулсан  алсын ха­раа­­тай бодлого алдагдсан нь ам.долларын ханшийн галзуурсан өсөлтөд нөлөөлөх бас нэг үндсэн хүчин зүйл болжээ. 

Дээр нь импортоор орж ирж байгаа барааны үнэ оны эхнээс 14 орчим хувиар өсөөд байгаа нь ам. долларын ханш өсөхөд нөлөөлсөн нь ойлгомжтой. 

 

Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд огцом хурдтай ажиглагдаж байгаа монголын эдийн засаг, санхүүд ихээхэн халгаатай үзэгдэл нь төгрөгөөс зуг­тах болж бүх л тооцоо, хад­галамжаа ам.доллараар хийх үзэгдэл газар авч байгаа нь ам.долларын хяналтгүй өсөлтөд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болоод байгаа. 

Монгол шиг өргөн хэ­рэглээнийхээ бараг бүх барааг гаднаас импортлодог орны хувьд  яаж ч зохиомол тогтворжуулалт хийгээд зах зээлийнхээ жам ёсоор өд­рөөс өдөрт чангарч байгаа ам.долларын ханшийг тог­тоон барих  эдийн засаг, сан­хүүгийн чадвар эрс мууд­саар байгаа нь тодорхой боллоо. 

 

Ам.долларын галзуур­сан өсөлтийг дагаад шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ хүссэн    хүсээгүй өсч бай­гаа   нь  гарцаагүй.  Хам­гийн  гол  нь  эдгээрийг   дагаад Монгол­­банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын амалж бай­сан инфляцийг нэг оронтой буюу найман хувьд барих амлалт хөөс болон замхрах өдөр айсуй. 

Эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйл, дээр нь өвөлжилтийн бэлт­гэл­тэй холбоотойгоор бэлэн мөн­гөний нийлүүлэлт эрс нэмэгддэг энэ үед 1650 төг­рөг  хүрчихээд байгаа ам.дол­ларыг хазаарлан зог­соох боломжгүй болсноо Монгол­­банк шударгаар хү­лээх ёстой. 

Тун удахгүй нэг ам.доллар 2000 төг­рөг болохыг ч үгүйсгэх ар­га­­­гүй. Яагаад гэвэл тэр аюу­лаас тойроод гарах арга өнөөдөртөө  маньд бай­ту­гай, Монголбанкинд ч хараг­дах­гүй л байгаа шүү дээ. 

 

Д.Түвшин

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.