2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » ГОЛОМТ БАНК ОУСК-ТАЙ ХАМТРАН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ШИЛДЭГ ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ

ГОЛОМТ БАНК ОУСК-ТАЙ ХАМТРАН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ШИЛДЭГ ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ

Нийтлэлийн төрөл: ---

ГОЛОМТ БАНК ОУСК-ТАЙ ХАМТРАН  КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ШИЛДЭГ ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ

 

 

 

Энэ онд  20 жилийн ой нь тохиож буй Голомт банк, эдүгээ дэлхийд хүндлэгдсэн нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч байр суурьтай, олон жилийн дадлага туршлага бүхий   хариуцлагатай, найдвартай банк болон төлөвшиж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Энэ бүх амжилтын үндэс нь компанийн сайн засаглалтай салшгүй холбоотой юм.

 

Тус банкны хамт олон ирэх 20 жилийн зорилтоо “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАНК” байна гэж тодорхойлоод байгаа.

 

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, компанийн засаглалын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Голомт банк Олон Улсын Санхүүгийн Корпорацитай (ОУСК) “Компанийн засаглалын зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагаа”-ны гэрээг байгууллаа.

 

Хамтын ажиллагааны хүрээнд банкны бүхий л түвшинд урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахуйц өндөр үр ашиг бүхий, засаглалын хэлбэрийг бий болгоход хоёр тал ажиллах юм.

 

Гэрээг үзэглэх ёслолын арга хэмжээнд Голомт банкны Гүйцэтгэх захирал хатагтай Л.Оюун-Эрдэнэ болон ОУСК-ийн Зүүн Азийн бүсийг хариуцсан Дэд захирал ноён Саймон Андрьюс, ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён  Туеэн Нгуэн  нар оролцлоо.

 

Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох  Олон Улсын Санхүүгийн Корпораци нь өнгөрсөн онд л гэхэд дэлхийн 14 000 гаруй  санхүүгийн байгууллагатай хамтран ажилласан өндөр нэр хүндтэй байгууллага юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.