2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Фото мэдээ » Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

Нийтлэлийн төрөл: Фото мэдээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төслийн эцсийн хувилбар болон одон, медалийн шинэчилсэн загваруудыг олон нийтэд танилцуулж байгаа аж.

 

Хуулийн төсөлтэй холбоотой санал, хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт бичгээр болон chuluunpurev@president.mn цахим хаягаар хүлээн авна хэмээн зарлалаа.

 

Дашрамд дурдхад цаашид Монгол Улсын төрийн дээд одон медальд Чингис хааны дүрээс өөр хэн нэгний нэр дүрийг оруулалгүй байх бодлого барьсан талаар олон нийтийн цахим сүлжээгээр тарж байгаа нь цаашид хэн нэгний нэр, дүр бүхий бусад шагналууд гарч ирэхээс зарим нэг талаар хязгаарлах нь олон нийтээс зөв гэсэн байр суурь зонхилж байна.

 

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

 

7 дугаар зүйл.Төрийн дээд шагналын төрөл, эрэмбэ           

 

            7.1. Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, эрэмбэлнэ:

 

                        7.1.1.Эрхэм дээд шагнал:

 

                                    7.1.1.1.Монгол Улсын баатар цол;

 

                                    7.1.1.2.Улсын эрдэнэ цол;

 

                                    7.1.1.3.Чингис хаан одон.

 

                        7.1.2.Эрхэм хүндэт шагнал:

 

                                    7.1.2.1.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол;

 

                                    7.1.2.2.Эрдэнийн очир одон.

 

                        7.1.3.Хүндэт шагнал:  

 

                                    7.1.3.1.Алтан гадас одон;

 

                                    7.1.3.2.Цэргийн гавьяа одон;

 

                                    7.1.3.3.Эхийн алдар I, II одон.

 

                        7.1.4. Медаль:

 

                                    7.1.4.1.Цэргийн хүндэт медаль;

 

                                    7.1.4.2.Хөдөлмөрийн хүндэт медаль;

 

                                    7.1.4.3.Шударга журам медаль;

 

                                    7.1.4.4.Найрамдал медаль;

 

                                    7.1.4.5.Энхийн төлөө медаль.                            

 

            7.2.Төрийн дээд шагнал нь медаль, хүндэт шагнал, эрхэм хүндэт шагнал, эрхэм дээд шагнал гэсэн өгсөх эрэмбэтэй байна.

 

            7.3.Цолны энгэрийн тэмдэг, одон, түүний бичил хувилбар болон медалийн тодорхойлолтыг Монгол Улсын Их Хурал батална.

 

            7.4.Чингис хаан болон Эрдэнийн очир одонгийн бичил хувилбарыг төсвийн зардлаар үйлдэж одонгийн хамт гардуулах бөгөөд бусад одонгийн бичил хувилбарыг тухайн одонгоор шагнагдсан хүний хүсэлтээр, өөрийнх нь зардлаар хийлгэн өгч болно.  

 

            7.5. Байгууллага, аж ахуйн нэгжийг алтан гадас болон цэргийн гавьяаны одонгоор шагнахтай холбогдсон журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

 

            7.6.Цолны энгэрийн тэмдэг, одон, түүний бичил хувилбар болон медалийг энэ зүйлийн 7.3-т заасан тодорхойлолтын дагуу үйлдэх, хадгалах болон цолны батламж, үнэмлэх болон одон, медалийн үнэмлэх хийх асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцна.

 

8 дугаар зүйл. Төрийн дээд шагналын тоо

 

            8.1. Төрийн дээд шагналыг дор дурдсан хязгаарын дотор олгоно. Үүнд:

 

                        8.1.1.Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

 

                                    8.1.2.Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

 

                                    8.1.3.Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

 

                                    8.1.4.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд;

 

                                    8.1.5.Эрдэнийн очир одонг жилд 200 хүртэл хүнд;

 

                                    8.1.6.Алтан гадас одонг жилд 2000 хүртэл хүнд;

 

                                    8.1.7.Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд;                                   

 

 

            8.2.Энэ зүйлийн 8.1-д зааснаас бусад төрийн дээд шагналын тоо хэмжээг тухайн жилийн онцлогтой уялдуулан, зохист харьцааг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч  захирамж гарган жил бүр тогтооно.

 

Монгол Улсын баатар цол

 

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

 

 Улсын эрдэнэ цол

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

Чингис хаан одон 

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

Эрдэнийн очир одон         

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

Алтан гадас одон

 

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

 

 

Цэргийн гавьяа одон

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

Эхийн алдар одон

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

Хөдөлмөрийн хүндэт медаль

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

Цэргийн хүндэт медаль

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

 

 

 Шударга журам медаль

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

 

Найрамдал медаль

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

 

Энхийн төлөө медаль

 

Төрийн шагналд зөвхөн Чингис хааны нэр л орно

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.