2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Сүрэнрагчаа: “Говь” компани зээл авахад М.Энхболдын ямар ч оролцоо байгаагүй

Н.Сүрэнрагчаа: “Говь” компани зээл авахад М.Энхболдын ямар ч оролцоо байгаагүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Н.Сүрэнрагчаа: “Говь” компани зээл авахад М.Энхболдын ямар ч оролцоо байгаагүй

 

МАН-ын дарга М.Энхболдыг “Говь” компанийн нэрээр Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар “Говь” ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Н.СҮРЭНРАГЧААГААС тодрууллаа.

 

-Танай компани Хөгжлийн банкнаас хэзээ, хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ? 

 

-Засгийн газрын 2014 оны 87 дугаар тогтоолоор өнгөрсөн дөрөвдүгээр сард 12.5 тэрбум төгрөг, 2015 онд Засгийн газрын 888 төслийн хүрээнд “Hоолууран бүтээгдэхүүн үйлд вэр лэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, импор тыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих” зорилгоор олгосон 10 тэрбум төг рө гийн зээл мөн өнгөрсөн есдүгээр сард Зас гийн газрын Ноолуурын үйлд вэрийг дэм жих, экспортыг нэмэг дүү лэх зарим арга хэмжээний тухай 149 дүгээр тогтоолын хэ рэг жилтийн хүрээнд таван тэрбум төгрөг гээд нийт 27.5 тэрбум төгрөгийн зээлийг Хөгж лийн банкаар дамжуулан авсан. Сүүлийн таван тэрбум төгрөгийн зээлийн гэрээ аль хавраас олгогдохоор шийдвэр нь гарсан ч хэрэгжилт маш удаан явсан. 

 

-Хэрвээ нууц биш бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ юунд зарцуулснаа хэлж болох уу? 

 

Зээлийн зарцуулалт нь зээлийн зориулалтын да гуу эргэлтийн хөрөнгөнд 17. тэрбум төгрөг, хөрөнгө оруу лалтад 10 тэрбум төгрөг зарцуулсан. 2014 онд авсан 12.5 тэрбум төгрөгийн эргэл тийн хөрөнгийн зориулалттай, богино хугацаатай зээлийг тухайн жилдээ төлж бараг- дуулсан. 2015 онд авсан зээлүүдийн төлөлт эхлээгүй 2016 оноос төлөлт эхэлнэ. 

 

-”Говь” ХК хэдэн хувьцаа эзэмшигчтэй вэ, нэгж хувьцааны үнэ ханш ямар байгаа вэ? 

 

-“Говь” ХК нь 16 мянган гаруй хувьцаа эзэмшигчдийн 7.801.125 ширхэг хувьцаатай хувьцааны нэгжийн үнэ 2015 оны арванхоёрдугаар са рын 2-ны байдлаар 8.510 төгрө гийн ханштайгаар зах зээл дээр арилжаалагдаж байгаа 

 

-УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд танай компаниас хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг юм бэ. Ер нь хэзээнээс танай хувьцаа эзэмшигч болсон юм бол? 

 

-Миеэгомбын Энхболд ХП64071979/ нь 10 ширхэг хувьцаатай ба хувьцааг 2006 оны арванхоёрдугаар 27-нд арилжаагаар худалдан авсан байна. 

 

-Танай компанийг түрий барьж, Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг мэдээлэл гараад байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ? 

 

-“Говь” компани нь 35 жилийн түүхтэй, хөнгөн үйлд вэрийн салбарын томоохон төлөөлөл хөгжлийн түүчээ үйлдвэрийн хувьд дэлхийн шилдэг техник технологиудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх шаардлага тулгарч байдаг Манай компани уг зээлийг 888 төсөлд шалгарснаар авах эрх үүссэн. Бид авсан зээлийнхээ хэрэгжилтийн тайланг гэ рээнд тусгасны дагуу холбог- дох яам, банк, холбоод руу цаг тухайд нь хүргэж мэ- дээлсээр ирсэн. Тиймээс бид ний хувьд энэхүү худал ташаа мэдээллийг бидний бизнесийн үйл ажиллагаанд санаатай халдсан гэж үзэж байна. 

 

-Тэгэхээр “Говь” ХК Хөгжлийн банкнаас зээл авахад УИХ-ын дэд дарга М.Энхболдын ямар ч оролцоо байгаагүй гэж ойлгож болох уу? 

 

-Тийм ээ. Ямар ч оролцоо байхгүй. 

 

-М.Энхболд танай компанийн хувьцаагаараа мөнгөн шилжүүлэг хийсэн зүйл бий юү? 

 

-Байхгүй 

 

-”Говь” ХК-ийн 10 ширхэг хувьцаа эзэмшигч М.Энхболдыг 10 тэрбумыг авсан мэтээр зориудаар мушгиж байгаа нь танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

 

 -“Говь” ХК-ийн хувьцаа Хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалагддаг, санхүүгийн үр дүн болон үйл ажиллагаагаа нээлттэй ил тодоор тайлагнагч, 16 мянган хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн байгууллагынхаа хувьд бүх мэдээллээ ил байлгадаг. Өнгөрөгч 2014 онд “Компанийн засаглалын кодекс”-ыг хэрэгжүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурж засаглалын зарчмыг хэрэгжүүлэгч байгууллага болохоо батлахаар ажиллаж байгаа. Ийнхүү бид өөрийн компанийн болон Монголын Хөрөнгийн биржийн цахим хуудас, мөн бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд компанийнхаа талаарх үнэн зөв мэдээллийг цаг тухайдаа мэдээлж хэвшсэн. Тиймээс одоогоор үйл ажиллагаанд маань ноцтой хохирол учраагүй байна. Гэсэн хэдий ч Хөрөнгийн биржийн А самбар дээр манай хувьцаа арилжаалагддаг компанийн хувьд нэр хүндийг маань улс төртэй хутган зориудаар ташаа мэдээлэл цацаж байгаа нь 35 жилийн түүхтэй компанийн бизнесийн цэвэр тунгалаг байдалд халдсан, цаашлаад хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлсэн, тэдний зүгээс бидэнд итгэх итгэлд зориудаар сөрөг ойлголт төрүүлэх утга илэрхийлж байгаа гэж үзэж байна. 

 

-Цаашдаа ийм мэдээлэл гарсаар байвал танай зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

 

 -Уг ташаа мэдээллийг залруулан бидний нэр төр бизнест халдахгүй байхыг анхааруулна, цаашилбал хуулийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэх болно гэдгийг албан ёсоор хатуу анхааруулан сануулъя. 

 

 

 

С.ХИШИГСҮРЭН

 

 

 

"Монголын Үнэн Сонин"

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.