2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг жилд 160 сая төгрөгийн цалин авдгийг аудит тогтоожээ

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг жилд 160 сая төгрөгийн цалин авдгийг аудит тогтоожээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

Байнгын хорооны хоёр ч удаагийн хурал дээр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцэх гэсэн боловч чадсангүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшлогдсны дараагаар ажлын хэсгийнхэн хэвлэлийнхэнд шалгалтынхаа үр дүнг товч танилцуулсан юм. Харин түүний дараагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хөгжлийн банкинд хийсэн шалгалттай холбоотой зарим нэгэн нууц материалууд илж болсоор байна.

 

Хөгжлийн банкныхан үүнийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд УИХ-ыг шүүхэд хүртэл өгөхөөр болсон тухай мэдээлэл ч байгаа юм.

 

Сануулахад, уг ажлын хэсгийг байнгын хорооны шийдвэрээр байгуулсан. Энэхүү шалгалтыг УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг Үндэслэн гаргасан Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны 20115 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний аудитын газартай хамтран шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

 

Ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкыг Чингис, Самурай бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан. Ингэхдээ тооцоо судалгаагүйгээр төсөл хөтөлбөрүүдэд бондын мөнгийг зарцуулсан гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа юм.

 

Тэгвэл ажлын хэсгийн үнэлэлт дүгнэлтийн талаар Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа“Тухайн ажлын хэсгийн дэд ажлын хэсэгт нь манай байгууллага орж ажилласан. Энэ ажлын хэсгийг байгуулагдаж ажиллахаас өмнө Төсвийн байнгын хорооноос баталсан тогтоол, Үндэсний аудитын газрын төлөвлөгөөнийдагуу манай байгууллага Хөгжлийн банкинд гүйцэтгэлийн аудит хийж дүгнэлт гаргачихсан байсан. Шалгалтынхаа дүгнэлт, авсан арга хэмжээгээ тухай бүрт нь байгууллагын сайтад мэдээлээд явсан. Үүнээс өөр давхар аудит, дүгнэлт хийгдээгүй.

 

Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу зарим асуудалд шалгалт хийгээд ажлын хэсэгт зориулсан танилцуулгын төслийг хүргүүлсэн. Энэ танилцуулгыг хүргүүлэхдээ хамтад нь өмнө хийгдсэн аудитын тайлангуудаа нэмэлт тодруулга материал болгож хүргүүлсэн. Ажлын хэсгийн танилцуулгын төсөлтэй танилцаад аудитын тайлангаас зөрүүтэй орсон асуудал дээр нь саналаа өгсөн байгаа.  Аудитын тайлантай бүрэн эхээр танилцвал илүү ойлгомжтой болох байх. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан байдаг. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн долдугаар зүйлд Хөгжлийн банкны үйл ажиллагааг юу болохыг тодорхой заасан байгаа. Хөгжлийн банк энэ заалтуудаар тодорхойлогдсон үйл ажиллагааг эрхлэхэд худалдан авах ажиллагааны тухай хуулийг дагаж мөрдөхгүй байх хууль эрх зүйн зохицуулалттай учир хууль зөрчсөн гэж аудит дүгнээгүй″ гэсэн хариултыг өгчээ. Тэгвэл ажлын хэсэгт өгсөн “Засгийн газраас үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн” гэх аудитын дүгнэлтэндээ тус банкны гүйцэтгэх захиралын Н.Мөнхбатын цалингийн талаар зарим мэдээллийг тусгажээ.

 

Тодруулбал, “Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааг зохицуулж буй журмуудыг шинэчлэх шаардлагатай байна” гэх хэсгийнхээ 1.56 дахь хэсэгтээ “Тухайлбал, гүйцэтгэх захирал сарын цалин 10 сая төгрөг дээр нэмж улирал тутам 10.0 сая төгрөг, газрын захирал сарын 6.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 6.0 сая төгрөг, хэлтсийн захирал сарын цалин 3.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 3.0 сая төгрөг авч байна” гэв. Энэ бол аудитын шалгалтаар тогтоогдсон зүйл юм. Мөн ажилтнуудын урамшууллын журам нь ажилтнуудын нэмэлт ажил гүйцэтгэсэн болон идэвхи чармайлт гаргасан үйл ажиллагааг дэмжихийн оронд харин төлөвлөгөөт ажлаа дутуу гүйцэтгэснээр урамшуулал авах байдлыг тогтоож, улирал тутам дунджаар үндсэн цалингийн 80 орчим хувиар олгож байгаа аж. Энэ талаарх мэдээллийг аудитын дүгнэлтийнхээ 1.55 дэх хэсэгтээ дурджээ.

 

Өнгөрсөн хавар энэ асуудал хэвлэлээр сөхөгдөхөд тэрбээр өөрийгөө ийм их хэмжээний цалин авдаггүй гэж тайлбарлаж байсан. Гэхдээ яг хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгээ тодорхой хэлээгүй юм. Мөн улсаас тус банкны орон тоог 62 байхаар зааж өгсөн. Гэтэл үүнийг хоёр дахин нэмэж 112 хүнтэйгээр ажиллаж байгаа талаар ч мэдээлэл гарч байна.

 

Ямартаа ч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын цалин жилдээ 160 төгрөг байдаг нь үнэн гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын газар гаргажээ. УИХ-ын дарга жилд дунджаар 15 сая төгрөг авдаг гэх мэдээлэл бий. Тэгвэл Н.Мөнхбат захирал УИХ-ын даргаас 10 дахин их цалин жилдээ авдаг ажээ.

 

Дашрамд дурдахад,  Аудитын явцад Хөгжлийн банкны ТУЗ нь үндсэн үүргээ гүйцэд хэрэгжүүлээгүй байтлаа өөрийн бүрэн эрхэд заагаагүй буюу Хөгжлийн банкны ажиллагсдад хөнгөлөлттэй зээл олгох тухай шийдвэр гаргаж арилжааны банкуудаар дамжуулан ажилагсдад 1 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн нь тогтоогдсон байна.

 

Г.Лхагваа

 

Zaluu.com

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.