2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА

МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА

 

 

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн Олон улсын томоохон байгууллага байдгийн нэг бол ажил хэрэгч залуучуудын дэлхий хэмжээний хамгийн том байгууллага болох JCI байгууллага бөгөөд 1992 онд JCI Монгол байгууллага байгуулагдан Монгол Улсынхаа ажил хэрэгч, идэвхитэй залуучуудыг нэгтгэн 20 гаруй жил нийгэмд чиглэлэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200,000 гаруй идэвхитэй, 1,000,000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. 

 

JCI Монгол байгууллага нь дотроо 12 салбар байгууллагатай, 1000 орчим гишүүд, дэмжигчидтэй Үндэсний байгууллага. Энэхүү Үндэсний байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг бол Ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг С.Зориг агсан юм. Энэ жил 2015 онд JCI байгууллагын үүсгэн байгуулагдсны  100 жилийн ой тохиож байгаа ба JCI байгууллага нь энэхүү баярыг Япон Улсын Каназава хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Чуулганы үеэр тэмдэглэж, уламжлал ёсоор энэ оныхоо ажил үйлсээ дүгнэж, ирэх оныхоо удирдлагын багаа сонгон, хийх ажлынхаа бодлого чиглэлийг тодорхойлсон юм. Дэлхийн Чуулганы үеэр 2015 оны шилдгийн шилдгүүдээ тодруулсан байна. JCI байгууллага жил бүр тухайн жилийнхээ шилдэг  11 номинацид дэлхийн 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагууд, тэдний хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг өрсөлдүүлэн, шилдгийн шилдгийг тодруулан нийтэд зарладаг ажээ. Харин 2015 оны шилдгүүдийг тодруулах шагналд Монгол улсаас Монгол байгууллагын салбаруудын 2014-2015 онд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нэр дэвшиж, улмаар 11 номинацаас 4 шагналыг нь хүртсэн баярт мэдээг дуулгахад таатай байна. JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд болох JCI Их Хүрээ, JCI Улаанбаатар болон JCI Прогресс салбар байгууллагуудын нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд шалгарч, дэлхийн улс бүрээс хуран цугларсан 7000 орчим ажил хэрэгч залуучуудын өмнө Дэлхийн чуулганы тайзнаа Монгол залуучууд шагналуудыг гардан авсан билээ.  

 

МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА

 

 

Уг шагналуудаас онцлон дуулгахад JCI Прогресс салбар байгууллага нь Германы JCI байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “ПРО ИМПАКТ” төслөөрөө уг номинацийн 11 шагналын 2 шагналыг хүртсэн нь JCI Монгол байгууллага, түүн дотор Монгол залуучуудын мэдлэг чадвар, туршлага, баг хамтын ажиллагаа, зорилго тэмүүлэл дэлхийн төвшинд очсоныг нотлон харуулсан бахархалтай үйл явдал болсон юм. 

 

Даяаршлын эрин үед Монгол залуус дэлхийн залуустай хөл нийлэн алхаж, мэдлэг чадвараараа тэднээс дутахгүй хэмжээнд хүрч, тэдэнтэй хамтран ажиллах, харилцан суралцах боломжууд нээгдэж байна. 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn