2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » “Америкийн шүтээн” шоуны шинэ шүүгчид тодорлоо

“Америкийн шүтээн” шоуны шинэ шүүгчид тодорлоо

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

“Америкийн шүтээн” шоуны шинэ шүүгчид тодорлоо

Америкийн алдарт шоуны нэг “Америкийн шүтээн” шинэ шүүгчдээ тодруулав. Шинэ улирлын шүүгчээр алдарт дуучин Женнифер Лопес, Гарри Конник нар ажиллахаар болжээ. Дуучин, хөгжмийн зохиолч Гарри Конник “Би энэ шоуны жинхэнэ шүтэн бишрэгч нь. Америкийн шүтээнд өнгөрүүлэх цаг хугацаа миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг байх болно. Надад энэ шоуг шүүх санал тавьсан хүмүүст талархах нь зүйтэй. Хэн нэгнийг мөрөөдөлдөө хүрэх замыг нээж өгч байгаадаа баяртай байна” хэмээжээ. Харин өмнө нь тус шоуны шүүгчээр ажиллаж байсан алдарт дуучин Женнифер Лопес “Гэнэтийн бэлэг. Би шоундаа буцаж шүүгчээр ажиллах болсондоо баяртай байна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулж сэтгэгдлээ хуваалцсан байна. Рейтинг нь унаад буй уг шоуг шинэ шүүгчид амжилтад хүргэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

 

Г.НЯМ

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.