2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Фото мэдээ » ГОЛОМТ БАНК ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГООР МАНЛАЙЛАГЧ БАНКААР ШАЛГАРЛАА

ГОЛОМТ БАНК ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГООР МАНЛАЙЛАГЧ БАНКААР ШАЛГАРЛАА

Нийтлэлийн төрөл: Фото мэдээ

ГОЛОМТ БАНК ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГООР МАНЛАЙЛАГЧ БАНКААР ШАЛГАРЛАА

 

 

 

Монголын Банкны Холбоо, IFC, FMO, UNEP FI, БОНХАЖЯ, Монголбанк, НЗД болон МҮХАҮТ, арилжааны банкууд хамтран Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015 арга хэмжээг “Ногоон зээлийн сан-Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдвийн дор 2015.11.27-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Голомт банкийг “ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГООР МАНЛАЙЛАГЧ БАНК”-аар тодруулсан байна.  

 

Монголд “Ногоон зээл”-ийн санаачилгыг анхлан гаргасан Голомт банкны хамт олон Тогтвортой санхүүжилтийн бодлогыг /ТоС/ хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгаль орчин, нийгэмд хор хөнөөлгүй бүхий л бизнес, бүтээн байгуулалтыг дэмжин, өөрийн үйл ажиллагаагаараа харилцагчид болон нийгэмдээ манлайлан ажиллаж байна. 

 

2015 онд Голомт банк нь НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Санхүүгийн Санаачилга буюу UNEP FI-д нэгдсэн бөгөөд эх дэлхийгээ хайрлах, харилцагчдынхаа үнэт цагийг хэмнэх зорилготой “Цаасгүй банк” аяныг өрнүүлсэн юм. 

 

Мөн Голомт банкны  шинэ төрлийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, харилцагчдын хамрах хүрээг нэмэгдүүлж буйг үнэлэн дэлхийн банк санхүүгийн байгууллагын нэр хүндийг тодорхойлогч “Global finance” сэтгүүлээс Голомт банкийг Монгол улсын 2015 оны “Шилдэг интернэт банк”-аар өргөмжлөөд байна. 

 

Голомт банк нь иргэд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор www.edu.golomtbank.com болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан www.sme.golomtbank.com сайтыг нээсэн бөгөөд банкны хэмжээнд “Ногоон оффис” аяныг зарлаж, ерөнхий боловсролын сургуулиудад “Эко клуб” байгуулан, “Мөрөөдөлдөө хүрэх санхүүгийн боловсрол” сургалтыг Монгол Улс даяар зохион байгуулсан гээд олон ажлыг хийж гүйцэтгэлээ. 

 

Түүнчлэн Голомт банк нь Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхай, эрчим хүч, барилга, ойн аж ахуй, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, химийн бодис зэрэг салбаруудын зээлийн бодлогодоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлж, ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзах зэргээр дотоод үйл ажиллагаандаа ТоС-ийн зарчим, шаардлагуудыг баримтлан,  амжилттай ажиллаж байна.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.