2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АТГ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Хөгжлийн банкнаас зээл аваагүйг тогтоожээ

АТГ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Хөгжлийн банкнаас зээл аваагүйг тогтоожээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

 

 

Хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” гэсэн олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтын үр дүн ямар байгааг нягтлахаар УИХ-аас өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан билээ. Гэвч дээрх ажлын хэсгийн шалгалтын дүнтэй зэрэгцэн бондын мөнгөнөөс ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хамгийн ихийг авсан гэсэн мэдээлэл цацагдах болсон.

 

Тэгвэл энэ асуудлаар өмнө нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Авлигатай тэмцэх газарт хандаж, тус газраас 2015 оны зургадугаар сарын 26-нд албан ёсны тайлбар нь гарсан байдаг аж. Үүнд бондоос санхүүжилт авсан гэгдээд буй “Эсто”, “Пик Девелопмент” компаниуд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ямарч холбоогүй болохыг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ирүүлсэн албан бичигт тодорхой дурджээ.

 

Албан бичигт дурдсан “Энержи Ресурс” ХХК-ийн барьсан замыг төрд шахсан гэх үйл ажиллагаанд миний бие ямар нэгэн байдлаар хувийн эрх ашгийн үүднээс нөлөөлсөн эсэхийг шалгуулах” гэх асуудлыг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан шалгах чиг үүрэгтэй байна”  гэж бичсэн байна.

 

АТГ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Хөгжлийн банкнаас зээл аваагүйг тогтоожээ

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.