2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » М.Сономпилийн мөрөөдөл биелэж Амгалан ДЦС ашиглалтад орлоо

М.Сономпилийн мөрөөдөл биелэж Амгалан ДЦС ашиглалтад орлоо

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

 

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн онцгой их зүтгэлийн үр дүнд өнөөдөр "Амгалан" ДЦС ашиглалтад орж тэрээр хөл газар хүрэхгүй баяртай байгаа тухайгаа өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна.

 

М.Сономпилийн мөрөөдөл биелэж Амгалан ДЦС ашиглалтад орлоо

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж буй “Амгалан” дулааны станц нь 1983 онд ашиглалтад орж байсан “ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх, албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна.

 

 

Нээлтийн ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, НИТХ-ын дарга Д.Баттулга, төслийн удирдагчид болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Нээлтэд уригдсан УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны Хятад Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин “Энэ төсөл хоёр орны ард түмэнд нэн хэрэгцээтэй, ашигтай төсөл болсонд сэтгэл хангалуун байна. Монгол Улсын холбогдох яам, төрийн байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд Хятадын талыг төлөөлөн миний бие энэхүү бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан хамт олон, хүн бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье” гэлээ. 

 

348 МВт (300 Гкал/ц) хүчин чадалтай тус станцын нээлтийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт үг хэлэв. Тэрээр, салбарын түүхэнд чухал үйл явдал болж байгааг онцлоод бүтээн байгуулалтад оролцсон Монгол, Хятадын холбогдох байгууллагуудад талархал илэрхийллээ. “Амгалан” дулааны станцын төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил эхлүүлж, төсөл хэрэгжихийн өмнөх бэлтгэл ажилд Нийслэлийн удирдлагууд ихээхэн дэмжиж оролцсон, энэ мэтчилэн олон байгууллагын оролцоотойгоор төсөл амжилттай хэрэгжээд байна гэлээ. “Амгалан” дулааны станц 60.000 орчим айл өрх, 700-гаад орон сууцыг дулаанаар хангах боломжтойг салбарын сайд онцлоод, Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай амьдралд үнэтэй хувь нэмэр болж байгааг тэмдэглэв. Станцыг  орчин үеийн, байгальд ээлтэй техникээр тоноглож, технологи нэвтрүүлсэн. Анх удаа нүүрс хадгалах битүү барилга байгууламжтай болж, нуруулдан овоолох аргыг ашиглаж байгаа нь манай салбарын хувьд дэвшилтэт шийдэл болсныг дурдлаа.

 

Ийнхүү "Амгалан" дулааны станцын нээлтийн туузыг хайчилж, түлхүүр гардуулах ёслол болсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдон, цаашид шинээр орон сууц барих боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС-4” ТӨХК-ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой. 

 

М.Сономпилийн мөрөөдөл биелэж Амгалан ДЦС ашиглалтад орлоо

 

М.Сономпилийн мөрөөдөл биелэж Амгалан ДЦС ашиглалтад орлоо

 

М.Сономпилийн мөрөөдөл биелэж Амгалан ДЦС ашиглалтад орлоо

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.