2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН”-ИЙ ҮР ДҮНД 30 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН 1.8 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛСАН БАЙНА

“НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН”-ИЙ ҮР ДҮНД 30 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН 1.8 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛСАН БАЙНА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

 

 

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31.1-д заасны дагуу, мөн МонголУлсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, 2013 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 178 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үүднээс нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарьдаг, түүнийгээ арчилан хамгаалдаг хэвшилтэй болгох, нийслэл, хот, тосгон, аймаг, сумын төвийн хүрээлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн хавар, намарт бүх нийтээрээ мод тарьдаг болоод 6 жил болж байна.

Энэ жилийн хувьд БОНХАЖ-ын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлын хэсэг байгуулж ” Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай” А-146 дугаар тушаалын дагуу бүх нийтээр мод тарих “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсан юм.

 

” Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” нь 1 модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд 1 саяас доошгүй мод тарьж, усалж, арчлан ургуулах зорилготой байсан бөгөөд тус хөдөлгөөнийг Улаанбаатар хот, 9 дүүрэг, 139 хороо, 21 аймаг, 331 сумдад 500 ажлын хэсгүүдэд 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд удирдан зохион байгуулж, ажилласан юм.

 

Тус хөдөлгөөнд 227.4 мянган иргэд, 12,8 мянган аж ахуй нэгж байгууллагууд оролцож нийт 30 гаруй төрлийн 1,8 сая мод тарьж ургууллаа.

 

Мөн аж ахуйн нэгж , байгууллагууд байгууллагынхаа орчинд 634,3 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж, ургуулан 4,5 мянган га талбайд нэрэмжит цэцэрлэг байгуулсан бол баг, хороод нутаг дэвсгэртээ 1,7 мянган га талбайд 209 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

 

” Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” –ий зохион байгуулалт, үр дүнг дүгнэн үзэхэд:

 

-       Дорнод /1 дүгээр байр/

-       Хэнтий /2 дугаар байр/

-       Дархан-Уул /3 дугаар байр/ аймгууд шилдэг аймгаар тус тус шалгарсан юм.

 

Дорнод аймгийн Хэрлэн сум, Булган аймгийн Бугат, Дархан-Уул аймгийн Орхон, Дундговь аймгийн Сайхан-Овоо зэрэг сумдууд шилдэг сумаар, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг шилдэг дүүргээр тус тус шалгарлаа.

 

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-өөр Улаанбаатар хотод 370,9 мянга, Дорнод аймаг 140.7, мянга, Хэнтий аймаг 83.8 мянга, Дархан-Уул аймаг 104.2 мянган ширхэг мод, бут, сөөг тарьсан байна.

 

Эх сурвалж: www.mne.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.