2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Шилэн Цогоо Хөгжлийн банкыг АТГ-т өглөө

Шилэн Цогоо Хөгжлийн банкыг АТГ-т өглөө

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Шилэн Цогоо Хөгжлийн банкыг АТГ-т өглөө

 

Иргэн Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг АТГ-т шалгуулах хүсэлтийг өнөөдөр АТГ-т хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, тус банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн өргөдөлдөө дурдсан.

 

Бидэнд олдсон мэдээллээр, Н.Мөнхбат гүйцэтгэх захиралтай Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу дараах зарлагын гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

 

Тэгвэл уг гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлт гаргаад зогсохгүй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлтийг мөн гаргажээ.

 

Учир нь энэ төрлийн гүйлгээг дахин хийж болзошгүй, мөн шалгах явцад оргон зайлж болзошгүй хэмээн хардаж байгаа тул ийм хүсэлт гаргасан байна.

 

Хэрвээ ийм хүсэлт гаргасан тохиолдолд, прокурорын байгууллагаас яаралтайгаар

 

Барьцаа төлөн гадуур шалгагдах,

 

Хилээр гарах эрх хаах

 

Баривчлан түр саатуулах зэрэг арга хэмжээнүүдийн аль нэгийг нь авах юм. Одоогоор АТГ-аас иргэн Б.Цогтгэрэлийн хүсэлтийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна.

 

Гүйлгээнүүдийг дурдвал,

 

2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6,000,000 төгрөг.

 

2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50,956,102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр

 

2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55,711,880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.

 

2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1,140,199,677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

 

2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюу толгой" 192,591,000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ

 

2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18,200,000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр

 

2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680,496,386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр

 

2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1,134,371,250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

 

2015-06-11-ний өдрийн Монголбанк 144,786,809,891 төгрөгийн Векселийн төлбөр

 

2015-06-16-ны өдрийн Монголбанк 1,944,353,401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги

 

2015-06-16-ны өдрийн Монголбанк 6,193,938,488 төгрөгийн Векселийн төлбөр

 

2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55,000,000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээг

 

2015-08-05 Standart and Poor's Limited - 168,938,813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал

 

2015-09-01-ний өдрийн "Маyer Brown"-д 123,594,797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр

 

2015-09-01 өдрийн - Эрдэнэс оюу толгой ХХК - 622,888,979 төгрөгийн Зээл олголт

 

2015-09-22-ны өдрийн "Гранд мед" ХХК-д 22,124,500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-н урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүд Шилэн данс дахь мэдээлэлд тавигдсан байна.

 

Мөн Хөгжлийн банкны захирал ОХУ-д аялахдаа Санкт-Петербург хотод нэг хоногт 3,900,000 төгрөг зарцуулсан, онгоцны тийзэнд 8,900,000 төгрөг зарцуулсан тухай “Засгийн газрын мэдээ” сонины 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 082 (106) дугаарт гарсан “Хөгжлийн банкны ажилтнууд өөрсдөө тэрбум төгрөгийн зээл авчээ” “90 саяар шинэ жил тэмдэглэж, 14 саяар гадаад явжээ” зэрэг мэдээллийг холбогдох хуулийн дагуу шалгуулах хүсэлттэй байгаа ажээ. 

 

Үүгээр зогсолгүй “Өдрийн сонин”-ий 2014 оны 10 сарын 14 өдрийн 250(5202) дугаарын 7 –р нүүрт “Худалдаа Хөгжлийн Банк”-ны шинэ барилгын 11, 12 давхарт нийт 3400 м квадрат талбай, 10 зогсоолын хамт 27,500,000,000 төгрөгөөр хэт өндөр үнээр худалдан авсан, Цагаан сарын золголтод хамгийн сайхан үндэсний хувцас өмссөн захиралыг 3,500,000 төгрөгөөр шагнасан зэрэг үйлдлүүд нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Монгол Улсад бүртгэлгүй компаниудад зээл олгосон, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээлүүдэд БНХАУ-ын 100% болон бусад оролцоо бүхий компаниудад зөвхөн олгож байгааг шалгуулах, Хөгжлийн банкны дээрх гүйлгээнүүд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусадтай үгсэн хуйвалдаж их хэмжээний ашиг олсон, бусдыг хохироосон, мөнгө угаасан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг онц ноцтой гэмт хэргийн чанартай байна гэж үзэж байгаагаа дурдсан байна.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.