2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

 

 

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хуууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм. 

 

Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгчээ. Ердөө Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар энэхүү шийдвэрийг гаргачихсан байна. Түүнчлэн хурлын тэмдэглэлээс харахад “Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг тухайн өдөр нь гаргаж өгсөн байх юм. Гэвч энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдож тус хууль бус шийдвэрийг цуцалжээ. Гэвч Солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг Үйзэн тал, Цог Октаэрд, Ашдын нөхөр гэсэн гурван компанид шилжүүлсэн байгаа юм. Холбогдох байгууллагын шалгалтаар эдгээр компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан аж. Түүнчлэн газар эзэмших эрх авсан компаниуд хэдхэн хоногийн дараа эрхээ өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, Үйзэн тал компани 14232 га талбайгаа Голденсояа, Нью-Ариг-Ус компанид хуваан худалджээ. Цог Октаэрд компани нь 6917 га талбайн эзэмших эрхээ Хожуулын эх компанид тус тус дамлан худалдсан байна. Газар эзэмших эрх цуцлах тогтоол гарсаны дараахан компани хооронд газар эзэмших эрх шилжсэн байгаа нь багагүй хэмжээний мөнгөтэй холбогдох газрын наймаа байсан уу гэж хардахад хүргэж байгаа юм.

 

Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

 

 

Халх гол дахь газрын наймаа үүгээр эцэслэгдсэнгүй. Учир нь Дорнод аймгийн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван Хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжээ. Энэ мэт тус аймгийн нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан хууль бус үйлдлийг АТГ шалгуулахаар боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn