2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Батзаяа улсад багагүй хохирол учруулсан гэв

Б.Батзаяа улсад багагүй хохирол учруулсан гэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Б.Батзаяа улсад багагүй хохирол учруулсан гэв

 

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг цагдан хорьсон асуудалтай холбогдуулан тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ “Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, иргэн Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилсан. Мөн улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгалтын ажил явагдаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас энэнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

 

Түүний хэлснээр Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн дөрөвдүгээрт зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Б.Батзаяаг "Ухаахудаг-Гашуунсухайт"-ын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Эдүгээ тус замын зөвхөн газар шорооны ажил 80 хувьтай яваа аж.

 

Өмнө нь "Ухаахудаг-Гашуунсухайт"-ын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан. Гэвч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа "Энержи ресурс" компанийн дээр эрхийг цуцалж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн билээ. Улмаар "Монголын төмөр зам" ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулахаар болсон байдаг.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.