2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АТГ-аас ТОСК-ийн захирал А.Гантулгад анхааруулга өгчээ

АТГ-аас ТОСК-ийн захирал А.Гантулгад анхааруулга өгчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

АТГ-аас ТОСК-ийн захирал А.Гантулгад анхааруулга өгчээ

 

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-аас тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг явуулахдаа Үнэлгээний хорооны гишүүд нь Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй байжээ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8-д заасан зөрчсөн байна.

 

 Иймд Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгууллагын удирдах албан тушаалтнуудын түвшинд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Гантулгад анхааруулсан байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.