2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Б.Намуунтуул шилдгүүдийг ардаа орхижээ

Б.Намуунтуул шилдгүүдийг ардаа орхижээ

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Б.Намуунтуул шилдгүүдийг ардаа орхижээ

Турк Улсын Анкара хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд “Ой тогтоолт, цээж бодолт”-ын олон улсын нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээнд 121 оюуны спортын тамирчин харааны ой тогтоолт, нэр зүс царай, хөзрийн дараалал, тооны марафон, хоёртын тоолол цээжлэх зэрэг ой тогтоолтын таван төрлөөр өрсөлдсөн. Мөн олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох зэрэг цээж бодолтын тав, нийт арван төрлөөр 30 багц медалийн төлөө өрсөлджээ. Монголын оюун ухааны академийн тамирчид алт, мөнгө, хүрэл тус бүр дөрвөн медаль хүртэж, тэмцээнийг тэргүүлсэн байна. Оролцогчдоос Б.Намуунтуул ой тогтоолтын “Хөзрийн дараалал”, “Тооны марафон”, “Хоёртын тоолол” төрөлд тэргүүлжээ. 17 настай тэрбээр 2013 оны ой тогтоолтын улсын аварга юм. Мөн ой тогтоолтын дунд насны ангиллын улсын дэд аварга Ц.Бат-Эрдэнэ “Харааны ой” төрлийн аваргаар тодорсон байна. Харин Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар цээж бодолтын “Хүн хуанли” төрөлд хүрэл медаль хүртсэн бол тэмцээний гаднын тамирчдын ангилалд өрсөлдсөн 12 настай Г.Тэмүүлэн насанд хүрэгчидтэй өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ. Тэд энэ сарын 28-нд эхлэх Хонконгийн ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Unen.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.