2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогтын хэлсэн чухал санаа: ТУГ бодлого

С.Бямбацогтын хэлсэн чухал санаа: ТУГ бодлого

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

С.Бямбацогтын хэлсэн чухал санаа: ТУГ бодлого

 

 

МАН-аас зохион байгуулж буй “Бид Хамтдаа” үндэсний форум 800 гаруй оролцогчидтойгоор Төрийн ордонд нээлтээ хийлээ.Тус форумд МАН-ын гишүүдээс гадна МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗН-ын дарга С.Дэмбэрэл, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар оролцсож байна. Уг форумыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн үг олны анхаарлыг татаж байв. Түүний хэлсэн зарим чухал саналыг сийрүүлэн хүргэж байна. Тэрээр:

 

      "Одоогоос 25 жилийн өмнө хүйтэн дайн дуусч, Берлиний хана нурснаар дэлхийн ихэнхи улс оронд ардчилсан төр засаг байгуулагдах болсон. Энэ үйл явцыг Стенфордын их сургуулийн нэрт профессор Фрэнсис Фукуяама либераль ардчиллын төгс ялалт гэж нэрлээд "Түүхийн төгсөл ба сүүлчийн хүн" хэмээх алдарт бүтээлээ туурвиж байсан нь саяхан. Гэтэл либераль ардчиллын талаар дэврүүлэн бичиж байсан томоохон онолч тэрээр өнөөдөр "Либераль ардчилал мухардалд орлоо. Асар том сорилтын өмнө туллаа" гэж ярьж бичих боллоо.

 

    Техник технологийн дэвшил, түүний хурд, мэдээллийн эрин зууны үр нөлөө нь хүн төрөлхтөний улстөр, эдийн засагт баримталж ирсэн сонгодог онолуудыг “мөхөсдүүлж” маргаантай байдалд орууллаа. Баруун, “зүүний” гэсэн голлох хоёр нэр томьёо бүдгэрч, хөгжлийн гуравдахь замын асуудал яригддаг болов.

 

    1990 оноос хойш БНХАУ, ОХУ гэсэн манай хоёр хөршид Засгийн эрх мэдэл тус бүр гурвантаа солигдсон байхад Монгол Улс 15 Засгийн газрын нүүрийг үзээд байна. Хятад орны бодлогын тогтвортой байдал 10, Орос Улсад 12 жил байх нь тогтолцооны хувьд үндсэндээ төлөвшиж биднийг тойрон хүрээлсэн улстөрийн интеграци бүрэлдлээ. Харин бид 4 жилийн мөчлөг дагасан богино бодлого, өмнөхөө үгүйсгэж, өөр зүйл ярьдаг "чөтгөрийн тойргоор" энэхүү интеграцид татагдаж байна.

 

     Дэлхийн Банк 1996 оноос 200 гаруй орны засаглалын индексийг гаргадаг болсон ба Монгол Улс 1996 онд “Дунд” үнэлгээтэй байсан бол 19 жилийн дараа мөн л байрандаа сууж байна. Монгол Улс “Засаглалын хямрал”-д гүн гүнзгий орсон нь тодорхой боллоо. Өнөөгийн хямралт байдлыг Үндсэн хуулиас эхтэй гэж тайлбарлах хүмүүс нэмэгдлээ. Бид энэ хямралыг Үндсэн хуулиас биш бодлого, удирдлагаас шалтгаалсан гэж дүгнэж байна.

 

      Улс орнуудын туршлагаас харахад зөв төлөвлөлт, тууштай бодлого чухал. Орос Улс л гэхэд “Манай эх орон” хөгжлийн хөтөлбөр, Хятад Улсад “Хятад мөрөөдөл”, Казакстан улс “Казакстан- 2050”,  Япон Улс “Таатай нийгэм 2030” гэх мэт дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан баталж, мөрдөж байна.

 

     Бид ардчилсан нийгэмд шилжихдээ өмнөх бүхий л зүйлийг үгүйсгэн туйлширснаар “Төлөвлөгөөний комисс” хэмээх улс орны бодлого төлөвлөлтийн уураг тархи болсон байгууллагаа татан буулгасан нь өнгөрсөн хугацаанд гаргасан том алдаа болсон нь нотлогдож байна. Социалист 5 жилийн төлөвлөгөө нь улс орны дунд хугацааны хөгжлийн бодлогыг хангадаг байсан. Харин өдгөө төлөвлөлт хэмээх үг социалист лоозон мэт адлагдаж, бүхнийг зах зээл өөрөө зохицуулна гэсэн хийсвэр төсөөлөлд итгэж явсаар Монгол Улс ямар зорилготой, хаана хүрэх гэж байгаа нь тодорхойгүй байдалд оржээ.

 

Монголчууд нэн эртнээс төрөө дээдлэн төрийнхөө сүлдэнд мөргөж ирсэн уламжлалтай ард түмэн. Үүнийг либераль үзэл санаанд “төрийг шүтэхүй” гэж ихээр шүүмжилдэг боловч төрөө дээдлэх үзэл нь манай үндэстний мөн чанар, арилашгүй онцлог байсаар байх болно. Тийм учраас энэхүү үзэл санаанд суурилж, хөгжлийн бодлогоо “ТУГ бодлого” хэмээн нэрлэх нь оновчтой гэж үзэж байна. “ТУГ бодлого” гэдгийг утгын тайлалын хувьд “Хөгжлийн бодлого гэдэг нь Тодорхой бөгөөд Тогтвортой, Урт хугацааны, Гарц гаргалгаатай байх учиртай.” гэдгээр товчлон тайлбарлаж болох юм.

 

 

    Мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай процессийн хуулийг батлан хариуцах эзэнтэй, хяналт тавих механизмтай болгож хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай" гэдгийг онцолсон байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn