2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

Өнөөдөр /2015.10.22/ Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхав.

 

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

 

 

Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хэлэхдээ, УИХ-ын дарга та болон УИХ-ын гишүүд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурал нь Япон-Монголын Эдийн засгийн хэлэлцээрийг хурдан хугацаанд соёрхон баталсан нь манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. УИХ-ын дарга З.Энхболд таны энэ жил Япон Улсад хийсэн айлчлал маш үр дүнтэй болж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг онцлох нь зүйтэй гэлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

 

 

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Ш.Абэ тантай дахин уулзаж буйд баяртай байна. Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг билээ. Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нар, парламентын гишүүд, Япон-Монголын парламентын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, хэлэлцээ нь 3 жил гаруй үргэлжилсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т гарын үсэг зурж, хоёр орны парламент соёрхон баталсанд сэтгэл хангалуун байна. Цаашид ЕРА-д түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, Эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх эрмэлзэлтэй байна гэсэн юм.

 

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

 

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

 

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

 

 

Мөн тэд уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, нийгмийн зарим асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Б.Баярсайхан, Их аварга, Асашёрю Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.