2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » “Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийнэ

“Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийнэ

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

“Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийнэ

Улсын барилгын зургийн төв институтийн дэргэд анхны хамтлаг болон байгуулагдаж байсан “Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн баярын тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод энэ хамтлагаас төрөн гарсан Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Р.Лхамаа нар оролцох юм байна. Энэ сарын 6-нд 18.00 цагаас UB palace-ын концертын их танхимд болох тоглолтыг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж байна. “Мөнгөн харандаа” хамтлаг нь 1984 оны есдүгээр сарын 6-нд анх байгуулагдсан бөгөөд анхны гишүүд нь хамтлагийн ахлагч, даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нар байжээ. Хамтлагийн гишүүд Улсын барилгын зургийн төв институтийн инженер, техникийн ажилтан албан хаагчид байсан бөгөөд санаа сэтгэл нэгдэн хамтлаг байгуулсан гэдэг. “Мөнгөн харандаа” хэмээн нэрлэсний учир нь барилгын зураг төслийн ажил хийхэд хэрэглэгддэг ажлын гол зэвсэг нь харандаа байсан учраас тэр гэнэ. Хамтлаг 1980-аад оны сүүлээр тарсан байна.

 

Б.ДЭЛГЭР

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.