2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Шилэн дансаа хөтлөөгүй Аймгийн засаг дарга нарыг АТГ, ҮАГ- т шалгуулахаар өгчээ

Шилэн дансаа хөтлөөгүй Аймгийн засаг дарга нарыг АТГ, ҮАГ- т шалгуулахаар өгчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

 

 

Маргааш өглөө 10:00 цагаас Үндэсний Аудитын Газарт иргэн Б.Цогтгэрэл нарын хүмүүс дараах 15 аймгийн 24 өндөр албан тушаалтныг Үндэсний Аудитын Газарт өгөх гэж байна.

 

Өмнө нь АТГ-т эдгээр албан тушаалтнуудыг өгсөн бөгөөд Шилэн дансны тухай хуулийн дагуу Аудитын байгууллагад мөн ийнхүү хүсэлтээ гаргаж байгаа аж. Шилэн дансаа ажиллуулахгүй хууль зөрчиж байгаа этгээдүүдийг зарласан бөгөөд

 

Үүнд :

 

 

1.Баян-Өлгий аймгийн Засаг дарга Шилэн дансны нэгдсэн сайтад 4 сараас хойш мэдээлэл байрлуулаагүй.

 

2.Баян-Өлгий аймгийн ИТХ –ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

3.Увс аймгийн ИТХ-ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад 4, 7 саруудаас өөр хугацааны мэдээлэл байрлуулаагүй.

 

4.Увс аймгийн Засаг дарга тендерийн шалгаруулалт, худалдан авалтын талаарх мэдээллүүдээ Шилэн дансны нэгдсэн сайтад байрлуулаагүй.

 

5.Ховд аймгийн Засаг дарга Шилэн дансны нэгдсэн сайтад 3, 4 саруудаас өөр хугацаанд мэдээлэл байрлуулаагүй.

 

6.Ховд аймгийн ИТХ-ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

7.Говь-Алтай аймгийн Засаг дарга Шилэн дансны нэгдсэн сайтад тендер шалгаруулалтын талаар ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

8.Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга 3, 9, 7 саруудаас өөр хугацаанд Шилэн дансны нэгдсэн сайтад мэдээлэл байрлуулаагүй.

 

9.Баянхонгор аймгийн Засаг дарга 4-р сараас хойш Шилэн дансны нэгдсэн сайтад мэдээлэл байрлуулаагүй.

 

10.Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

11.Архангай аймгийн Засаг дарга 4-р сараас хойш Шилэн дансны нэгдсэн сайтад мэдээлэл байрлуулаагүй.

 

12.Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын Шилэн данснууд дээрх төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байх магадлалтай мэдээллүүд засварлагдсан байдалыг шалгуулах.

 

13.Дундговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын Шилэн дансны нэгдсэн сайт дээр ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

14.Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын Шилэн дансны нэгдсэн сайт дээр ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

15.Булган аймгийн Засаг дарга 1, 6 сараас бусад мэдээллээ Шилэн дансны нэгдсэн сайтад байрлуулаагүй.

 

16.Булган аймгийн ИТХ-ын дарга 5 сараас бусад саруудын мэдээлэл Шилэн дансны нэгдсэн сайтад байрлуулаагүй. 

 

17.Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

18.Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

19.Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад ямар ч мэдээлэл байрлуулаагүй.

 

20.Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга 7 сараас бусад хугацаанд Шилэн дансны нэгдсэн сайтад мэдээлэл байрлуулаагүй.

 

21.Дорнод аймгийн ИТХ-ын дарга Шилэн дансны нэгдсэн сайтад 8 сараас бусад хугацаанд мэдээлэл байрлуулаагүй.

 

Эдгээр өндөр албан тушаалтнууд хэрэв ҮАГ, АТГ-ын шалгалтаар Шилэн дансаа хөтлөхгүй байгаа нь тогтоогдвол албан тушаалаасаа чөлөөлөгдөж, цаашлаад авлига, албан тушаалын хэргүүдэд холбогдон шалгагдаж мэдэхээр юм.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn