2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн луйвар хийж буй "Бичлэг"

Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн луйвар хийж буй "Бичлэг"

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн луйвар хийж буй "Бичлэг"

 

“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй хамгийн нэр холбогддог хүн бол хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай. Тэрбээр төсөл хэрэгжиж эхлэх сургаар “Гранд лайн” компани үүсгэн байгуулж багагүй хэмжээний төсөл аавынхаа дэмжлэгтэйгээр авсан байдаг юм. Бүр сүүлдээ түүний луйвар ил цагаандаа гарч хамтарч ажиллаж асан хүнээсээ төсөл авч өгсний хөлсөнд 500 сая төгрөг авчихаад ашгийн 10 хувийг нь нэмж авна хэмээн зүтгэсэн байна.

 

Тодруулбал, “Гранд лайн” компанийн авсан төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлыг нь гүйцэтгэх компанийг шалгаруулах тендерт Б.Чулуудай өөрийн талын хүнээ оруулж ялуулсан аж. Үүнийхээ хөлсөнд бэлнээр 500 сая төгрөг авчээ. Улмаар шат шатанд амжилттай хийгдэж явсан гэрээ нийслэлийн удирдлага дээр ирээд гацах нь тэр.

 

Б.Чулуудайд 500 сая төгрөг бэлнээр өгсөн нөхөр “Б.Чулуудай яасан юм бэ. Чиний хүссэн мөнгийг өгсөн биз дээ” гэхэд хотын даргын хүү өөдөөс нь “Ашгийн 10 хувийг чинь нэмж авна. Тэгж байж ажлаа эхлээрэй” хэмээн “шуналтсан” байх юм. Үүгээр ч зогсохгүй хотын дарга аятай аашилж “Одоохон ……. компанийн авсан тендерийг хүчингүй болго” гэж дөвчигнөсөн байна. Эл маргааны аудио бичлэгийг манай редакцийн нэр дээр буцах хаяггүй ирүүлснийг Та бүхэнд хүргэе.

 

 

 

 www.SHUURHAI.mn

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.