2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх нь

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх нь

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх нь

 

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцож, 2016 оны төсөвтэй холбоотой гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Монгол Улсын өр, зээл улсын эдийн засаг, төсвийн даах хэмжээнээс хэтэрсэн байна. Тухайлбал, авсан зээлийн зөвхөн хүүг төлөхөд 963 тэрбум, зээлийн үндсэн төлбөрт 2.4 их наяд, нийтдээ 3.4 их наяд төгрөгийг төлөхөөр 2016 оны төсөвт тусгажээ. Ч.Хүрэлбаатар гишүүн хэлэхдээ "Улсын төсвийн орлогыг Засгийг газар маш өөдрөгөөр 6.9 их наяд төгрөг гэж тооцжээ. Энэ мөнгийг өр зээлд төлөх төлбөртэй харьцуулаад үзэхэд төсвийн орлогын 49.3 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх гэж байна. Энэ нь улсын төсөв дампуурсан, эдийн засгийн бодлогын ямар ч арга хэмжээ авах боломжгүй болгож байна" гэв.

 

Хоёрдугаарт, 2016 оны төсвийн бодлогыг аваад үзэхэд эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлого харагдахгүй байна. Хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт бол эдийн засгийг хөдөлгөгч гурван хүчин зүйл бол юм. 2012 оны сонгуулийн дараа хөрөнгө оруулагчид манай улсыг орхиж гарсан. Жилд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан бол өнөөдөр 200-300 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг болсон. Тэгэхээр эдийн засгийн хөдөлгүүр болох хөрөнгө оруулалтын хувьд найдах зүйл 2016 онд харагдахгүй байна. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсан учраас эдийн засгийн өсөлтийн хоёр дахь том хөдөлгүүр болох экспортын өсөлт ирэх онд мөн л харагдахгүй байна. Хэрэглээг нэмэх асуудлыг төсөв дээр аваад үзэхээр ирэх онд цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй, улсын төсвөөс хийх бараа үйлчилгээний зардал буурах хандлагатай байгаа. Иймд хямарсан, орлогогүй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээг дэмжиж нэмэхийн тулд нефть бүтээгдэхүүний үнийг бууруулах ёстой. Жилийн дотор дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ гурав дахин буурсан. Харамсалтай нь 2016 оны төсөвт нефть бүтээгдэхүүнд тавигдах онцгой албан татварыг тус бүр 200 мянган төгрөгөөр нэмэх санал орж ирснийг буруу гэж үзэж байгаа гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар онцлов.

 

Гуравдугаарт, нэмэгдэж байгаа өрийг зогсоох арга зам бол төсвийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр тэглэх ёстой гэж Ч.Хүрэлбаатар гишүүн хэлэв. Тэрээр "Хэрвээ төсвийг алдагдалтай баталбал өр нэмэгддэгээрээ нэмэгдэнэ. Жишээ нь, айл өрхийн хувьд олж байгаа орлогоосоо илүү зардал гаргаад байвал тэр нь өр болж үлддэг. Төсвийн алдагдлыг Засгийн газрын өргөн барьснаар ДНБ-ий 3.3 хувиар баталбал улсын төсвөөс төлөгдөх өр, зээлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэнэ. Тиймээс 2016 оны төсвийг батлахдаа төсвийн алдагдлыг тэглэх шаардлагыг Ардын намын бүлгээс тавьж байгаа" гэв.

 

Мөн Засгийн газрыг есөн яамтай ажиллуулах саналыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс бус нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, төсөвт шаардлагатай зардлын хэмнэлт гаргахыг эрх баригчдаас шаардаж байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.