2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Г.Занданшатарын “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” номын нээлт болно

Г.Занданшатарын “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” номын нээлт болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Г.Занданшатарын  “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” номын нээлт болно

 

Бидний хүссэн ардчилал энэ гэж үү? Бид ер нь зөв замаар явж байна уу? гэж хүмүүс ярилцах болжээ. Магадгүй Монгол Улс нийгэм-улс төр санхүү-эдийн засгийн хямралд нэрвэгдээд шийдлээ эрэлхийлж байгаа учраас тэгж ч байж болох юм.  Яаж хямралыг даван туулах вэ?  Хариулт шийдэл эрэлхийлж нэгэн шийдэл санал болгосон  нэгэн ном хэвлэгдэн гарсан байна. 

 

Шийдэл нь Зөвлөлдөх ардчилал гэнэ.   Монгол хүний төлөө гэсэн язгуур эрх ашиг дор санамсаргүй түүвэр сонголтоор цугларсан Монгол хүмүүс ямар ч асуудлыг зөвлөлдөн тунгааж, дэнслэн шүүгээд асуудлыг шийдэл гаргахыг Зөвлөлдөх ардчилал гэдэг.  Ёстой л нөгөө монгол хүний саруул ухаанд итгэхээс өөр арга алга. 

 

Учир нь ЗГ, УИХ, улс төрийн намууд, хууль шүүхэд ч итгэх иргэдийн итгэл суларсан учраас ямар ч гоё сайхан үг хэлээд итгэх хүн алга гэнэ. Монгол Улсад илтгэлцлийн хямрал нэгэнтээ нүүрлэжээ. Итгэлцлийн хямрал нь төрд итгэх итгэлийг сулруулснаар хууль дээдлэх зарчим, хариуцлагын тогтолцоо алдагдаж, бүхий л салбарт тогтворгүй байдал бий болгодог. 

 

“Зөвлөлдөх ардчиллын гол санаа болсон асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж дэнсэлдэг,  ил тод, нээлттэй ардчиллын шинэ хэлбэр Монголд нэвтэрвэл манай эдийн засагт асар их хурд, үр дүн авчрах нь тодорхой юм байна”. "Mongolian Economy" сэтгүүлийн эрхлэгч Д.Бэхбаяр энэ номын тухай дүгнэсэн нь нэгийг хэлэх мэт.

 

Монгол Улсад сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр судалгааны ажил түлхүү туурвиж буй АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г. Занданшатар 2015 онд  “Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулсан. 

 

Бага хуралд улс төрийн намуудын төлөөллүүд, гадаад дотоодын судлаач эрдэмтэд, олон улс, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, оюутан залуучууд гэх зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүд оролцсоноороо ихээхэн ач холбогдолтой болсон юм. 

 

Судлаач Г. Занданшатар Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал онол практикийн бага хурлын үр дүн, ач холбогдлыг улам тодотгож, зөвлөлдөх ардчиллын загалмайлсан эцэг Жэймс С. Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг хөрвүүлсэн байна.

 

Олон улсын туршлагад тулгуурлан манай орны өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай төстэй орнууд “Зөвлөлдөх ардчилал”–ын хэлбэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг энэхүү номд тод томруун харуулсан байна. 

 

Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, асуудлыг оновчтой шийдэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшил бий болж, оюун санааны түвшинд хувьсал гарах юм. 

 

Бид хямралаас урьдчилан сэргийлэхгүй бол хөгжил цэцэглэлтийн оройд байсан Грек орны араас ороход ойрхон байна. Үүний тулд манай улсад тулгарсан хүндрэлийг нийгмийн зөвшилцлийн хүрээнд улс төрийн  тэгш эрх, зөвлөлдөөн, олон нийтийн оролцоог хангах замаар ардчиллын шинэ онол аргачлалаар шийдэх шаардлагатай байна.  Улс оронд тулгарсан томоохон асуудлуудыг ард түмний оролцоотойгоор, туйлшралгүйгээр нийтийн эрх ашигт нийцүүлсэн, хөгжил рүү тэмүүлсэн, шударгаар шийдэх улс төрийн аргачлал бол “Зөвлөлдөх ардчилал” юм. 

 

 Зохиолч Гүн овгийн Г.Аюурзана түүний орчуулан гаргасан Үзэл бодлоо илэрхийлэхүй номын талаар  “Улс төрийн онолын ном зохиолч хүнд хүртээлгүй гэж би боддог байлаа. Тиймээс уншиж байсангүй. Уншлаа гэхэд ямар нэгэн дээдийн санаа олно гэж итгэж байсангүй. Харин ‘Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй’ хэмээх энэ номыг санааандгүй сөхчихөөд, цааш тавьж чадалгүй автав. Ямар эрүүл саруул сэтгэлгээ, ямар уйгагүй нягт судалваа, ямар шинэлэг суурь байв! Хамгийн гол нь “Ардчилал бол иргэн бүрийн үзэл бодлыг тусгахын төлөөх зөвлөлдөөн” гэдгийг өмнө нь надад хэн ч ингэж тайлбарлаж өгөөгүй юм. ” хэмээсэн нь номын хавтсан дээр дурайж байна.

 

Улс эх орныхоо хөгжлийн төлөө санаа тавьж буй оюунлаг Монгол хүн та энэхүү номыг таалан уншиж сонирхоорой.

 

Холбогдох утас: 99022376 99109693

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.