2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » МАН-ын бүлэг: Нийслэлийн төсвийг шалгана

МАН-ын бүлэг: Нийслэлийн төсвийг шалгана

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

МАН-ын бүлэг: Нийслэлийн төсвийг шалгана

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

 

Энэ талаараа МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

 

Мэдээллийн эхэнд бүлгийн дарга С.Бямбацогт “Төсвийн орлого зарлагыг хангалттай хэмжээнд тооцоолоогүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төлөвлөсөн байна. Мөн зарлагыг бууруулахад илүү анхаарах хэрэгтэй байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнчлэн төтвөр нэмэхгүй байх, цалин хасахгүй байх, тэтгэврийг боломжтой хэмжээгээрээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал гарсан. 2012 онд АН ажилтай, орлоготой монгол хүн гэсэн мөрийн хөтөлбөрт үнийн өсөлт, инфляфитай уялдуулж жил бүр цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлнэ гэсэн байгаа. 2012 онд Атар талх 650 төгрөг байсан. Өнөөдөр 1100 төгрөг болчихсон байгаа. 2012 онд 650 мянган төгрөгийн цалин сая 100 мянган төгрөгийн цалинтай болж чадсан билүү. Уг нь ийм л зүйлийг амласан. 2012 онд төрийн албанаас цалин авдаг хүмүсийн цалингийн сан 1,2 их наяд байсан бол өнөөдөр 1,8 их наяд болсон. Өөрөөр хэлбэл 600 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч бодит байдал дээр цалин нэмэгдээгүй. Энэ мөнгө хаашаа орсон бэ гэхээр энэ хэмжээгээр төрийн албыг данхар болгосон. Төрийн албаны шаардлагагүй орон тоонууд нэмэгдсэн. Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 01-нээс 9 яамтай ажиллахаар төсөвт тусгасан байна. Энэ нь дараагийн сонгуулиар байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэнд халдаж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс бүтцийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "МАН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотголыг эргэж харах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Төсвийн тодотголд оруулах саналуудаа дахин тооцож гаргаж ирнэ гэж үзэж байгаа. Төсвийн тодотголын ДНБ эзлэх алдагдлын хэмжээг таван хувиар тооцоод байна вэ гэдгийг ойлгохгүй байгаа. 2015 оны төсвийг батлахдаа төсвийн тусгай шаардлагуудад тавигддаг хуулийг Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаад хүчингүй болгуулсан. Хөрөнгө оруулалтуудыг дахин хянана. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаар 20 гаруй обектыг, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө  оруулалтаар 100 гаруй обектийг шинээр барьж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Үүнийг 2016 онд эхэлж, энэ ондоо дуусгана гэж оруулж ирсэн. Үүнийг бид цэвэр сонгуулийн шоу гэж харж байгаа. Бид төсөв батлах бүртээ яг ийм маягаар төсвөө батлаж ирсэн. Тиймээс манай бүлэг ирэх жил шинээр барилга барихгүй байя гэсэн саналтай байгаа юм. Харин эхэлсэн царцсан обектуудаа дуусгая. Бүлгээс ажлын хэсэг гаргаж нийслэлийн төсвийг хянана. Нийслэл дэндүү том төсөвтэй, дэндүү дураараа авирладаг болсон нийслэлийг хянадаг газар гэж алга боллоо. Үр ашгаа дээшлүүлэх та дээр анхаарч ажлын хэсэг байгуулна” гэлээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.